Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бэгзийн Явуухулангийн шагналыг олгохоор боллоо

  Ч.Доржбат 2017-12-20 1986

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "БОЛОР ЦОМ" яруу найргийн наадмын үеэр утга зохиол, оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, шилдэг бүтээл туурвисан нэг уран бүтээлчид Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит шагнал олгохоор болсон. Их найрагчийн нэрэмжит анхны шагналыг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул МЗЭ-ийн шагналт "Болор цом"-ын дэд байрын шагналт яруу найрагч Б.Цэнд-Аюуш, Б.Явуухулангийн 88 насны ойд зориулсан "Оюуны жимс" яруу найргийн наадамд түрүүлэн хүртэж байсан бол "Болор цом" яруу найргийн наадмын шилдэг бүтээлийн эзэнд олгохоор тогтсон анхны шагнал, Явуухулангийн нэрэмжит шагналт хоёр дахь найрагчаар МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир тодорлоо.

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Завхан аймгийн утга зохиол нэгдлийн тэргүүн П.Батсайхан нар гардууллаа. Энэхүү шагналд Дорнын их найрагчийн цээж хөрөг бүхий цул мөнгөөр урласан тэмдэг, таван сая төгрөгийн мөнгөн шагнал багтсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан