Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дүрслэх урлагийн 2017 оны шилдэг бүтээлүүдийг танилцууллаа

  admin 2017-12-22 2023

Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2017 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулсан. Шалгаруулалтанд 98 уран бүтээлчийн 131 дэсийн 180 ширхэг 369 иж бүрдэл бүхий уран бүтээл ирснээс:

1. Н.Батбаярын “Дайчин” уран баримлын бүтээл

2. Н.Сүхбүрэнгийн “Хязгааргүйн алсад” керамик бүтээл

3. Д.Цолмонгийн “Дэлгэр нутаг” уран зураг

4. Б.Номингийн “9162631 Hz” монгол зураг

5. О.Энхтайваны “Булан” уран зургийн бүтээлүүдийг улсын санд худалдан авах шийдвэр гарсан.

Уралдаанд ирсэн бүтээлүүдээс мэргэжлийн зөвлөлийн гишүүдээс өндөр үнэлгээ авсан 60 гаруй уран бүтээлийн каталоги хэвлэгдсэн  байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан