Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Харшийн сүлд модны наадам” 59 дэх жилдээ боллоо

  admin 2017-12-27 1046

Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд өнөөдөр боллоо. Уг наадмыг 1958 онд анх санаачлан зохион байгуулсаар өдгөө 59  дэх жилтэйгээ золгож байна. “Харшийн сүлд модны наадам”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр болон бусад албаныхан хүрэлцэн ирж хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэн, гарын бэлэг өглөө. 

Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бид бүхний хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр айлчлан ирж байна. Сурлага хөдөлмөр, авьяас билгийн арвин олзтойгоор багачууд та бүхэн “Харшийн сүлд модны наадам”-аа зорин ирсэн гэдэгт миний бие итгэлтэй байна. Энэхүү наадмыг жил бүр зохион байгуулдаг учраас хүүхэд бүрийн хамгийн хайртай хүсэн хүлээдэг баярын нэг болсон байх. 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн болон төрийн бус өмчийн 241 сургуульд нийтдээ 250 мянга орчим суралцагч, төрийн ба төрийн бус өмчийн 670 цэцэрлэгт 113 мянга гаруй хүүхэд хамрагдан сурч, хүмүүжиж байна. 2017 онд нийслэлийн төрийн өмчийн 13 цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор орны тоо 10 мянгаар нэмэгдсэн. Мөн ногоон бүсийн зуслан 20, асрамж үйлчилгээний 42 төв үйл ажиллагаагаа явуулж хүүхэд та бүхэнд үйлчилж байна. Хүүхэд бүр гэр бүлийнхэнтэйгээ амар тайван амьдарч, эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрүүлж, авьяас чадвараа хөгжүүлэх бүрэн боломжийг бүрдүүлэхийн төлөө бид бүхэн ажиллах болно. Монголын дэлхийд дуурсагдах алдар нэр нь ард түмний түүх, соёл, зан заншилтай нягт уялдаатай. Тиймээс өнөөдрийн хүүхэд багачууд маргаашийн иргэдээс бүх зүйл шалтгаална. Ахмад үеэ хүндэтгэн дээдэлж, үндэсний өв уламжлал, ёс заншилаа уламжлан үлдэж, эх оронч нийслэлийн бүтээлч иргэн болж төлөвшихийг хүсэн ерөөе. Хуучин оноо үдэж, ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтаж буй хүүхэд багачууддаа шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэж байна” хэмээлээ.

“Харшийн сүлд модны наадам”-д Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд оролцож урлагийн номер, жүжигчилсэн тоглолтыг бэлтгэн хүүхэд багачуудад толилуулдаг билээ. Тоглолтын үеэр үлгэрийн баатрууд амилж, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг уламжлалтай гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэйхарилцах хэлтсээс мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан