Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Татар” хамтлаг “Хайрыг хүндэл” бие даасан тоглолтоо хийнэ

  admin 2018-01-29 1664

Ирэх хоёрдугаар сарын 17-ны өдөр буюу шинийн 2-ны өдөр “Крокус эвент холл”-д 19:00 цагт “Татар” хамтлаг “Хайрыг хүндэл” бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж эхэлжээ.

Өнгөрсөн хугацаанд тус хамтлаг нийт долоон цомог гаргасан бөгөөд тоглолтдоо цомгууддаа орсон бүтээлүүд, тухайлбал “Бусдын хайрыг хүндэл”, “Бороо”, “Ганцаараа”, “Эсрэг өдөр” зэрэг залуусын сэтгэлд хүрсэн дуунуудаа дуулах юм байна.

Тус тоглолтыг “Монгол Контент” компани “Монгол Мюзик” төслийнхөө хүрээнд зохион байгуулж байгаа аж. Тоглолтод “Люмино”, амьд хөгжмийн “Legos” хамтлагаас гадна дуучин Ука, Маралжингоо, A Сool нар оролцох ажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө