Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Наран мандах талын Монгол” бүрэн хэмжээний концерт болно

  admin 2018-02-07 274

Үе дамжин өвлөгдөж ирсэн авьяасаараа танигдсан Сэвжидийн Сүхбаатарыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Хэдийгээр бүжигчин мэргэжилтэй ч найруулагчийн ажлыг нэр төртэйгээр  хийж чадна гэдгээ төрийн шагналт С.Сүхбаатар өнгөрсөн жилийн Наадмын нээлтийг хийснээрээ батлаад амжсан. Тэгвэл энэ удаад улсын драмын эрдмийн театр тоглогдох “Наран мандах талын Монгол” концертыг найруулж байгаа сурагтай. Уг концертыг тавих гэж 13 жилийн тэртээгээс ярилцаж эхэлжээ.  Түүний сэтгэл зүрхэнд хэдийнээ амилсан уран бүтээл нь ийнхүү тайзнаа амилж үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.  Хатуу чанга, өндөр шаардлагатай тэрээр тоглолтоо наран мандах зүгийн Монголчууд болох Үзэмчин, Буриад зэрэг 6 нутгийн онцлогийг гаргаж эхлүүлнэ гэлээ.

Тоглолт 2 сарын 9 нд Улсын драмын эрдмийн театрт болно. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан