Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Би эндээс явахгүй" уянгын драмын жүжиг тайзнаа амилна

  admin 2018-02-21 2236

Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа амилна.

Хүн бүхий л амьдралынхаа туршид ямар нэгэн “сонголт”-ыг алхам бүрдээ хийж ирдэг ч ямар ч тохиолдолд гэр бүл, ариун нандин хайр сэтгэл, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх байх эрхэм үүргээ хэзээд юугаар ч сольж болохгүй юм.

“Би эндээс явахүй” жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндөн харуулах болно. 

Жүжгийн баг хамт олон
Найруулагч: УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар
Зураач: УДЭТ-ын ерөнхий зураач, Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг
Зохиолыг шинэтгэсэн УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан

Дүрүүдэд:
Дорлиг О.Гэрэлсүх СТА, Т.Сэргэлэн
Дулмаа Н.Баярмаа СТА, Б.Одгэрэл
Сэржмаа Б.Одончимэг СТА, Ц.Аззаяа
Жамц Д.Баттөмөр СТА
Дэжид Ц.Баясгалан СТА
Цэвэг Г.Амгаланбаатар СТА
Должин Ж.Оюундарь МУГЖ
Лхамжав Ж.Пүрэвдорж СТА
Цэндмаа Г.Номуун 
Батаа Ж.Ирмүүн
Осор Р.Адъяабаатар
Пүрэв Г.Алтангэрэл

ТОГЛОЛТ: 2018.02.27-ноос 03.10-ныг дуустал УДЭТ-т тоглогдоно. 

Тасалбарын үнэ  10.000- 25,000 төгрөгийн хооронд байгаа бөгөөд УДЭТ-ын касс, www.ticket.mn, 1900-1800 утсаар худалдаалж байгаа ажээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан