Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЗАГИТОВА, МЕДВЕДЕВА НАР АЛТ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

  Б.Оюун 2018-02-23 6306

ОЛИМПИЙН ОРОСЫН БАГ АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ

            Өнөөдөр Пёнчаний Өвлийн Олимпийн наадмын эмэгтэй уран гулгалтын ганцаарчилсан төрлийн эцсийн шатны шалгаруулалт явагдаж, медалийн эзэд тодорлоо... Эмэгтэй уран гулгалтын ганцаарчилсан төрөлд анхнаасаа Олимпийн Оросын баг тамирчид бусад орны тамирчдаас илүү амжилттай оролцож, Олимпийн алт мөнгөн медалийн эзэд боллоо.

            Ингэснээр Пёнчаний Олимпод оролцож байгаа Олимпийн Оросын баг цуглуулгадаа анхны алтан медалиа авч, багийн хэмжээнд амжилтаа ахиулж чансаагаа дээшлүүлэн байраа урагшлуулж чадсан байна.

            ЗАГИТОВА, МЕДВЕДЕВА НАР АЛТ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

            Өвлийн Олимпийн наадмын хамгийн олон үзэгчид, хөгжөөн дэмжигчидтэй төрөл болох уран гулгалтын спортын медальтнууд тодорч дууслаа.

            Өнөөдөр Пёнчаний Олимпийн наадмын эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын төрлийн Олимпийн медальтнууд тодорч, шагналын тавцанд гарлаа.

            Энэ төрөлд анхнаасаа амжилттай оролцож, богино үзүүлбэрийн төрөлд Олимпийн дээд амжилтыг хоорондоо ердөө 10-аадхан минутын зайтайгаар шинэчлэн тогтоосон Олимпийн Оросын багийн тамирчин Алина Загитова, Евгений Медведева нар эмэгтэй ганцаарчилсан төрөлд өнөөдөр болсон чөлөөт үзүүлбэрийн дүнгээр алт болон мөнгөн медалийн эзэд болжээ. Тэгвэл Олимпийн хүрэл медалийг Канадын тамирчин Кейтлин Осмонд хүртсэн байна. Тэрээр алтан медаль хүртсэн Оросын уран гулгагч Загитовагаас 8 баллаар бага оноо авчээ.

            Лхагва гарагт явагдсан эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын төрөлд Оросын хоёр эмэгтэй уран гулгагч тус бүрдээ Олимпийн дээд оноог шинэчлэн тогтоосон юм. Эхлээд Евгения Медведева богино төрөлд шүүгчдээс 81.61 оноо авч, өөрийнхөө тогтоогоод байсан дээд амжилтаа эвдсэн юм.

Тэгвэл түүний дараа15 настай залуу тамирчин Алина Загитова нутаг нэгтнийхээ тогтоосон амжилтыг эвдэж, ердөө 10-аадхан минутын дараа шүүгчдээс 82.92 оноо авч Олимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосныг үзэгч та мэдэж байгаа байх. Алина Загитова нь энэ жил ердөө 15-хан настай, уран гулгалтын спортод нэр нь шинээр орж ирж байгаа шилдэг залуу тамирчдын нэг, залгамж халаа болон орж ирсэн. Алина Загитова өөрийн амжилтаа бататган, өнөөдөр болсон чөлөөт үзүүлбэр дээр нутаг нэгт, багийн хамтрагч Евгения Медведеваг ардаа орхин онооны илүүгээр алтан медаль авч, харин Медведева мөнгөн медаль авчээ. Чөлөөт үзүүлбэр дээр Загитова шүүгчдээс 239,57 буюу маш өндөр оноо авч тэргүүлэн, араас нь Медведева 238,26 оноо авч удаалсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан