Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Энэтхэгийн медиа, энтертайнмент салбарын хөгжлийн нууцаас хуваалцахыг урьж байна

  М.Даваадулам 2018-03-01 1668

Медиа, энтертайнмент салбарын төлөөлөл, мэргэжилтнүүд, энтерпренёрууд, компани, аж ахуйн нэгжийг  The Entertainment Technology Show 2018 үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

БНЭУ-ын Худалдааны байгууллагын санаачилгаар Үйлчилгээний экспортыг дэмжих зөвлөл (Services Export Promotion Council) “Энтертайнмент үйлчилгээний салбарын технологи” сэдэвт гурав хоногийн арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

Энэтхэгийн болон олон улсын медиа & энтертайнмент салбарын шилдэг компани, мэргэжилтнүүд Мумбайд болох арга хэмжээнд оролцож, өөрсдийн техник технологийн дэвшил болон туршлагаас хуваалцана. Энимэйшн, VFX үйлчилгээ зэргээр Энэтхэг улс дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд аль хэдийнэ бичигдэж эхэлсэн.

Дэвшилтэт технологийн энимэйшн студитай, мэргэшсэн боловсон хүчинтэй гээд давуу тал бий. Энимэйшн, VFX, видео тоглоом, AR/VR технологи, кино болон медиа контент үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй Энэтхэг улс гадны кино бүтээгчдийг татаж буй.

Энтертайнмент салбарын “мангасууд” Энэтхэг улсын энимэйшн, тусгай эффект зэргийг аутсорсингийн эрхтэй ашиглах болжээ. Учир нь энимэйшн үйлдвэрлэлийн зардал Энэтхэг улсад Хойд Америктай харьцуулахад дөрөв дахин хямд, харин Солонгос болон Филиппин улсынхаас гурав дахин хямд. Тиймдээ ч Энэтхэгийн студиуд аль хэдийнэ олон улсын зах зээл дээр өөрийн байр сууриа бэхжүүлж чаджээ.

“Гэйминг” мөн л хурдацтай хөгжиж буй салбарын нэг. Шинэ тутам өсөн хөгжиж байгаа энэ салбар Энэтхэг улсын бас нэгэн хүчирхэг, давуу тал болж өгч байна. Энэтхэгийн кино урлагийн салбарт дэлхийд хамгийн том, өргөн цар хүрээтэйд тооцогддог. Дэлхийн 20 гаруй хэлээр кино бүтээл туурвидаг. 2016 онд тус салбар 20,5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байв. Мөн 2014-2019 онуудад тус салбарын өсөлт жилдээ 13,9 хувиар хэмжигдэж байна.

Техник, технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч Энэтхэг улсын медиа, энтертайнмент салбарын туршлагаас хуваалцахыг хүссэн хэн бүхнийг ирэх 7-8-ны өдрүүдэд Энэтхэгийн Мумбай хотод болох The Entertainment Technology Show 2018 үзэсгэлэн арга хэмжээнд урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Үйлчилгээний экспортыг дэмжих зөвлөлийн (Services Export Promotion Council) www.servicesepc.org албан ёсны вэбсайтаас аваарай.

Мөн дараах имэйл хаягаар холбогдох боломжтой. Үүнд: enttech@servicesepc.org, vaishali.enttech@servicesepc.org

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө