Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нэрт найруулагч Б.Мөнхдоржид туслах хандивын аяныг эхлүүллээ

  admin 2018-03-20 1998

Мэргэжлийн урлагийн байгууллагынхан нэгдэж, Монгол Улсын ардын жүжигчин, театрын нэрт найруулагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Мөнхдоржид туслах хандивын аяныг эхлүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ. Б.Мөнхдорж нь бөөрний архаг үрэвсэлтэй гэж оношлогдож, эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд БНСУ-д мэс ажилбар хийлгэхэд 180 сая төгрөг шаардлагатай болжээ.     Нэрт хөгжмийн зохиолч Г.Бирваа агсаны ууган хүү театрын урлагийн их мастер, найруулагч, Ардын жүжигчин Б.Мөнхдорж бөөрний архаг үрэвсэлтэй гэж оношлогдон, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүнд туслах хандивын аян эхлүүлж байгаа шавь, найз нөхдийн төлөөлөл нь БНСУ-ын Самсунг болон Инчоны эмнэлэгт бөөр солиулах мэс ажилбар хийлгэх хүсэлтээ илэрхийлжээ. Улмаар БНСУ-ын Самсунг эмнэлгээс бөөр солиулах мэс ажилбарын зардал нь 180 сая төгрөгний зардалтай гэх хариуг өгсөн юм байна.  Эмчилгээний зардал цуглуулах зорилготой хандивын тоглолт дөрөвдүгээр сарын 13,14-нд UB palace, Монгол бөхийн өргөөнд болно. 


Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан