Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Диализын төв үйл ажиллагаагаа эхлүүлж өвчтөн хүлээн авахад бэлэн боллоо

  С.Золбоо 2018-04-17 915

Хууль хүчний байгууллага буюу төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гемодиалзын төвтэй боллоо. Эмнэлэг гемодиалзын төвтэй болсноорбөөрний архаг оноштой хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой болохыг эмч нар хэлж байна. Мөн энэ үеэр Автри улсын засгийн газрын хөнгөлттэй зээлээр нийт 13 тоног төхөөрөмжийг тус эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

TV5 Mongolia-н зураг.

Эмнэлэгт нэн шаардлагатай байсан зарим тоног төхөөрөмжийг Австри улсын засгийн газрын 7 сая еврогийн хөнгөлттэй зээлээр эхний ээлжинд  хэт авиан оношлогооны аппарат, мэдрэл, ходоод бүдүүн гэдэсний уян дуран, дурангийн мэс заслын, хагалгааны өрөөний рентген аппарат зэрэг нийт 2 сая еврогийн өртөгтэй тоног төхөөрөмжийг хүлээн авч, үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Үлдсэн 5 сая еврогийн тоног төхөөрөмжийг 7 сард  төлөвлөгөөтэй байна.

 Мөн энэ үеэр төсвийн санхүүжилтээр гемодиализын эмчилгээний хэсэгт 258 сая төгрөгөөр эмчилгээний аппарат-2, дан эмчилгээний аппарат -2,  ус цэвэршүүлэх системийг суурилуулан, үйл ажиллагааг нь эхлүүлж байна. Эмчилгээний хэсэгт одоогийн байдлаар 10 гаруй үйлчлүүлэгч хамрагдаад байгаа юм. Тус хэсэгт  7 хоногт 2 ээлжээр буюу жилд нийт 2500 сеанс эмчилгээ хийх боломжтой.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүл болон чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 320 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна ЧД-ийн 170 мянга орчим иргэнд мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Мөн улсын төсвийн санхүүжилтээр диализын эмчилгээний хэсгийн хэвтэн эмчлүүлэх ор аппарат зэрэг 258 сая төгрөгийн тохижуулалтыг хийж өнөөдөр үйл ажиллаагааг эхлүүлж байгаа юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө