Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Үр хүүхдээ "Хайрлахын учир"-ыг тайлсан бүтээл УДБЭТ-ын тайзнаа амиллаа

  Д.Отгонсүрэн 2018-04-18 1175

... Долгионтой урт хүрэн үстэй, цасан цагаан оготор даашинзтай охин шийдэмгий алхсаар ямар нэгэн зүйлийн ирмэгт тулж ирэв. Энэ хүртэл маш шийдэмгий алхсан тэр “Миний охион, битгий” гэж хашгирах эмэгтэйн дуунаар эргэлзэн зогслоо. Тэр амиа хорлохоор шийджээ. Түүнийг Аялгуу гэдэг. Багаасаа аавын хайрыг мэдрэлгүй, ээжтэйгээ өссөн. Өсвөр насны охинтой ээж нь Сүхээ гэгчтэй сэтгэлийн холбоотой болж, охиноо түүнд сайн хандахыг байнга шаардана. Тэр “хумсаа нуусан муур” мэт эр Аялгууг өөрийнхөө үгэнд орсонгүй хэмээн гар хүрч, нүдийг нь хөхөртөл цохив. Энэ үед ч түүний ээж нөгөөх Сүхээгийн талд байсаар. Охин нь хичнээн чухал үнэнийг хэлэх гээд чадахгүй байгааг эх огтхон ч сонсохгүй, бүр тоохгүй явсаар л...

Энэ бол зохиолч Т.Бум-Эрдэнэ зохиолыг нь бичиж, МУГЖ Б.Жаргалсайхан захиралтай “Хангарьд” нэгдлийн уран бүтээлчдийн бүтээсэн “Хайрлахын учир” тайзны жүжгийн нэг хэсэг. Тэд манай нийгэмд хаалганы цаана үйлдэгддэг бусармаг байдлыг бодит үнэнээр нь ийнхүү тайзан дээр амилуулж, бидэнд сэхээ, дохио өгөхийг хүсчээ.   Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй олон талт үйл ажиллагааны нэг нь энэхүү тайзны жүжиг юм. Энэхүү бүтээлийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулжээ.  “Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооё” уриатай энэ жүжигт хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн оролцоо ямар байгаа, юуг анхаарах вэ гээд олон асуудлыг хөнджээ.  "Хүүхэд хайр дунд өсөх учиртай. Хүүхдүүдээ зөв, сайхан хүмүүжүүлвэл зөв, сайхан ард түмэнтэй улс орон болох юм. Цагдаагийн байгууллагаас санаачилан энэхүү жүжгийг бүтээж буй нь урлаг соёлоор дамжуулан үр хүүхдээ хүмүүжүүлэх маш нарийн, том үйл ажиллагаа юм"  гэж жүжгийн зохиолч Т.Бум-Эрдэнэ өгүүлжээ. 

Жүжиг энэ сарын 18, 23, 24, 26-нд 12:00, 14:00, 16:00 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа үзэгчдийн хүртээл болох юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан