Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ABBA хамтлагийн музей үүд хаалгаа нээжээ

  Б.Оюун 2018-05-10 881

Шведын Стокгольм хотод ABBA хамтлагт зориулсан музей дахин үүд хаалгаа нээжээ.

Дэлхийд алдартай дөрвөлд зориулсан музей цаашид байнгын үйл ажиллагаатайгаар дахин нээгдсэн байна. Музейг 2013 онд байгуулж, энэ хугацаанд музейн сан хөмрөгийг байнга тэлсээр ийнхүү байнгын үйл ажиллагаатай болгож байгаа юм. Эндээс хамтлаг 1982 онд яагаад тарах болсон шалтгааныг олж мэдэж болох гэнэ.

ABBA хамтлагийн продюсер, яруу найрагч, дуучин Бьорн Ульвеусын ярьснаар тухайн цаг үед хамтлагийн дуучид маш их ачаалалтай ажиллаж, хамтлагийн гишүүдийн хувийн амьдрал ч хамтлаг тарахад хүргэжээ. Мөн хамтлагийн гишүүд тус тусдаа, хувийн уран бүтээлээ туурвих хүсэлтэй байсан учраас ABBA тарсан байна.

ABBA хамтлагт зориулсан музейд хамтлагийн гишүүдийн бие даасан уран бүтээлтэй холбоотой үзмэрүүдийг ч үзэж сонирхох боломжтой юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө