Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"Гэгээн муза" наадмын шилдэгүүд тодорлоо

  Д.Отгонсүрэн 2018-05-14 1990

Шилдгийн шилдэг буюу Гранпри шагналтнаар Дорнод аймгийн уран бүтээлчдийн "Ярьдаг мод" хүүхдийн жүжигтодорлоо. Тус бүтээл

  • шилдэг зохиолч,
  • шилдэг найруулагч,
  • шилдэг эмэгтэй гол дүр,
  • шилдэг хөгжмийн зохиолч,
  • шилдэг тайзны зураач,
  • шилдэг эрэгтэй туслах дүр зэрэг зургаан номинацид тэргүүлсэн билээ.

Ингээд наадмын шилдгүүдийг танилцуулъя.

Хөгжимт жүжгийн Шилдэг найруулагч

  • Н.Наранбаатар                         “Өндөр гэгээн” жүжгээр
  • Ч.Найдандорж                         “Манлайбаатар” жүжгээр
  • н.Лхагважаргал                        “Хайр шингэсэн тоорой” жүжгээр
  • Г.Навчинхуар                           “Алтан хундага” жүжгээр нэр дэвшиж, найруулагч Н.Наранбаатар  “Өндөр гэгээн” жүжгээрээ шилдгээр шалгарлаа. 

Төрийн соёрхолт Найруулагч Н.Наранбаатар "А.П.Чехов хэлэхдээ хүнийг таньж мэдье гэвэл юу шүтдэгийг нь сонс гэж хэлсэн байдаг. Өндөр Гэгээн юу хүсч мөрөөдөж байсныг энэ жүжгээр харуулахыг хүссэн. Завхан аймгийн нйит уран бүтээлчид, хөдөлмөрчид та бүхэндээ баярлалаа. Та бүхнийг Гэгээн муза ивээх болтугай." гэлээ.

Хөгжимт жүжгийн Шилдэг хөгжмийн зохиолч

  • Т.Сэр-Од                                  “Өндөр гэгээн” жүжгээр
  • В.Боролдой                             “Манлайбаатар” жүжгээр
  • Н.Жанцанноров, Б.Алтанхуяг  “Хайр шингэсэн тоорой” жүжгээр
  • Ш Вий Дун, Х.Очирхуяг            “Алтан хундага” жүжгээр нэр дэвшиж В.Боролдой  “Манлайбаатар” жүжгээрээ шилдгээр шалгарлаа.

Хөгжимт жүжгийн Шилдэг эмэгтэй гол дүр

  • Зулаа                                       “Хайр шингэсэн тоорой” Соёлын дүрээр
  • Ш.Ургаа                                   “Алтан хундага” жүжгийн Өлзийгуагийн дүрээр нэр дэвшиж Ш.Ургаа шилдгээр шалгарлаа. Тэрбээр ӨМӨЗО руу явсан байгаа тул хүү нь шагналыг нь гардан авлаа. "Ижий минь явсан байна. Өөрөө авч байгаа юм шиг баярлаж байна" гэлээ..

Хөгжимд жүжгийн Шилдэг эрэгтэй гол дүр

  • Ч.Лхагвадорж                          “Өндөр гэгээн” жүжгийн Өндөр гэгээний дүрээр
  • Ц.Төмөрбаатар                        “Манлайбаатар” жүжгийн Манлайбаатарын дүрээр
  • Боо Таяан Боо                         “Хайр шингэсэн тоорой” Мөнхөөгийн дүрээр
  • Ж.Гэрэлт                                 “Алтан хундага” жүжгийн Эвт мэргэний дүрээр нэр дэвшиж, “Өндөр гэгээн” жүжгээр Завхан аймгийн жүжигчин Ч.Лхагвадорж шилдгээр шалгарлаа.

Жүжигчин Ч.Лхагвадорж:

"Намайг төрүүлсэн аав ээж хоёр, энэ сайхан мэргэжил рүү маань хөтлөн оруулсан багш нар, тайз руу хөтөлсөн найруулагч Н.Наранбаатар, ард ажилласан бүх уран бүтээлчдэдээ баярлалаа. Та бүхэн минь энэ шагналыг надад авч өгсөн юм шүү" гэлээ.

Шилдэг эрэгтэй туслах дүр

  • Б.Сандуйжав                            “Өндөр гэгээн” жүжгийн Тойн ламын дүрээр
  • н.Дамба                                   “Хайр шингэсэн тоорой” Насангийн дүрээр
  • Вийшодун                                “Алтан хундага” жүжгийн Зэвт сумын дүрээр нэр дэвшиж, жүжигчин Б.Сандуйжав шилдгээр шалгарлаа.

Жүжигчин Б.Сандуйжав:

"Академийнхандаа баярлалаа. Завхан нутгийн хамт олондоо баярлалаа. СУИС-ийнхдаа баярлалаа. Гэгээн музад зургаа  дахиа нэр дэвшиж, зургаа дахиа шагнал хүртэж байна.
Энэ жүжгийн тайзнаа амьдруулсан найруулагч Н.Наранбаатар, төслийн удирдагч УИХ-ын гишүүн Санжмятав, Завхан аймгийн засаг дарга Батсайхан нартаа баярлаж талархсанаа илэрхийлье" гэлээ.

22:22 өчигдөр

Шилдэг эмэгтэй туслах дүр

  • Б.Ариунзаяа                             “Өндөр гэгээн” жүжгийн Манжийн хатны дүрээр
  • В.Алтангоо                              “Алтан хундага” жүжгийн Усангоогийн дүрээр нэр дэвшиж жүжигчин В.Алтангоо хүртлээ. ӨМӨЗОрны уран бүтээлч тэрбээр нутаг буцсан байгаа аж.

Хөгжимт жүжгийн Шилдэг тайзны зураач

  • Т.Ганхуяг                                  “Өндөр гэгээн” жүжгээр
  • Я.Санжаасүрэн            “Манлайбаатар” жүжгээр
  • С.Ариунболд, В.Сэргэлэн        “Алтан хундага” жүжгээр нэр дэвшиж С.Ариунболд, В.Сэргэлэн нар шилдгээр шалгарлаа.

Хүүхдийн жүжгийн Шилдэг зохиолч

  • Б.Хишигзаяа, Я.Баяраа            “Царцаа Намжил” жүжгээр
  • Б.Мөнх-Амьдрал                      “Ярьдаг мод” жүжгээр
  • Ү.Ванзйлноров                         “Эвтэй 4 амьтан” жүжгээр нэр дэвшиж "Ярьдаг мод" жүжгээр Б.Мөнх-Амьдрал шилдгээр шалгарлаа.

Найруулагч, жүжгийн зохиолч Б.Мөнх-Амьдрал "Театрынхаа 70 жилийн ойгоор энэ шагналаараа театртаа бэлэг барьж байгаадаа маш их баяртай байна. Шагнал авбал ийм үг хэлнэ дээ гэж бодож байсан. Тэр бүх үг маань байхгүй болчихлоо. Марал, Мичид, Эрхэс гурван хөөрхөн үрсээ харж энэ жүжгээ бичсэн" гэлээ.

Тэрбээр мөн Хүүхдийн жүжгийн шилдэг найруулагчаар тодорсон билээ.

Шилдэг жүжгийн найруулагч

  • Б.Хишигзаяа                             “Царцаа Намжил” жүжгээр
  • Б.Мөнх-Амьдрал                      “Ярьдаг мод” жүжгээр
  • Г.Навчинхуар                           “Эвтэй 4 амьтан” жүжгээр нэр дэвшсэн юм.

Хүүхдийн жүжгийн Шилдэг эрэгтэй гол дүр

  • Б.Золжаргал                            “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр
  • Э.Батмөнх                                “Ярьдаг мод” жүжгийн Мандахын дүрээр
  • Хуан Круз                                “Мандрагора” жүжгээр нэр дэвшиж УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал шилдгээр шалгарлаа.

Жүжигчин Б.Золжаргал "Би оюутан байхдаа Гэгээн муза наадмыг туулайчилж үзэж байлаа. Тэгээд өөрөө авчихсан гэж мөрөөдөж, гэртээ хэлэх үгээ хүртэл бэлддэг байлаа.  Гэтэл өөрөө авсан чинь ийм болж байна /гар нь салганав/ Юуны өмнө Бирваагийн Мөнхдорж багшдаа сөгдөн мөргөе. Шинээ, Тодоо хоёр найздаа, тэнгэрт байгаа аавдаа, хайртай ээждээ, хайртай хадам аав ээждээ, хайртай ханьдаа хязгааргүй хайртай шүү. Баярлалаа" гэлээ.

Шилдэг эмэгтэй гол дүр

  • Т.Халиунсор                            “Ярьдаг мод” жүжгийн Золбоогийн дүрээр
  • Ш.Нараа                                   “Эвтэй 4 амьтан” жүжгийн Үнэгийн дүрээр
  • Агеда Андреа                           “Мандрагора” жүжгээр нэр дэвшиж жүжигчин Т.Халиунсор шилдгээр шалгарлаа.

Жүжигчин Т.Халиунсор

"Гол дүрийг бүтээхэд итгэл хүлээлгэсэн Б.Мөнх-Амьдрал найруулагчдаа маш их баярлалаа. Гэртээ намайг догдлоод хүлээж байгаа хүүдээ, ханьдаа маш их баярлалаа. Хайртай шүү. Удахгүй очно оо" гэлээ.

Хүүхдийн жүжгийн Шилдэг хөгжмийн зохиолч

  • Б.Цацрал                                 “Царцаа Намжил” жүжгээр
  • Ө.Ариунбаатар                         “Ярьдаг мод” жүжгээр
  • Р.Дорноо, Ду Вий Гун              “Эвтэй 4 амьтан” жүжгээр нэр дэвшиж хөгжмийн зохиолч Ө.Ариунбаатар шилдгээр шалгарлаа.

Хөгжмийн зохиолч Ө.Ариунбаатар "Хамгийн гэгээлэг сэдэв хүүхэд. Хүүхдийн уран бүтээлд өөрийн хувь нэмрээ бага ч гэсэн оруулсандаа маш их баяртай байна. Монголын урлаг дэлхийн тайзнаа мандан бадрах болтугай. Баярлалаа та бүхэндээ" гэлээ.

Хүүхдийн эүэгийн Шилдэг тайзны зураач

  • Л.Цэрэндулам                         “Царцаа Намжил” жүжгээр
  • Г.Доржгочоо                            “Ярьдаг мод” жүжгээр
  • С.Ариунболд, В.Сэргэлэн        “Эвтэй 4 амьтан” жүжгээр нэр дэвшиж зураач Г.Доржгочоо "Ярьдаг мод" жүжгээрээ шилдгээр шалгарлаа. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаас хүрэлцэн ирж чадаагүй байна.

Хүүхдийн жүжгийн Шилдэг эмэгтэй туслах дүр

  • Э.Оюундарь                             “Царцаа Намжил” жүжгийн Хатны дүрээр
  • Б.Золзаяа                                “Царцаа Намжил” жүжгийн Эмгэний дүрээр
  • Ш.Ургаа                                   “Эвтэй 4 амьтан” жүжгийн Шувууны дүрээр нэр дэвшиж жүжигчин Б.Золзаяа шилдгээр шалгарлаа.

Жүжигчин Б.Золзаяа:

"Гайхалтай мэдрэмж. Залуучууд бидний хүсэн мөрөөдөж байсан ийм том шагналын эзэн болсондоо маш их баярлаж байна. Энэ сайхан дүрд сонгож ажиллуулсан Хишигзаяа багшдаа баярлалаа. Ижий минь "Хүн үргэлж үнэнч сэтгэлээсээ хичээж амьдарвал ялалт чиний гарт байдаг юм шүү гэж хэлж билээ." гэлээ.

Хүүхдийн жүжгийн Шилдэг эрэгтэй туслах дүр

  • Э.Тодгэрэл                              “Царцаа Намжил” жүжгийн Муурын дүрээр
  • Э.Батболд                               “Ярьдаг мод” жүжгийн Өвгөн модны дүрээр
  • В.Агаар                                    “Эвтэй 4 амьтан” жүжгийн Бичийн дүрээр нэр дэвшиж жүжигчин Э.Батболд "Ярьдаг мод" жүжгээрээ шилдгээр шалгарлаа.

Жүжигчин Э.Батболд:

"Энэ уран бүтээлчдийн дунд шагнал авдаггүй юм гэхэд нэр дэвших боломж олддоггүй юм байх даа гэж бодож байлаа. Нийт уран бүтээлчдэдээ маш их баярлалаа. Гэр бүлийнхэндээ их баярлалаа. Аав ээждээ маш их хайртай шүү." гэлээ.

21:06 өчигдөр

Хүндэт Муза шагналыг дараах уран бүтээлчдэд гардууллаа.

  • МУГЖ Н.Мягмар 

Хүндэтгэх шалтгаанаар өөрөө хүрэлцэн ирж чадаагүй тул ач хүү Далай тайзнаа гарч ирж шагналыг гардан авлаа. Тэрбээр "Эмээгээ энэ хүндтэй шагнал авч байгаад эмээгээрээ үр хүүхдийнх нь зүгээс маш их бахархаж байна. Та бүхэндээ барялалаа." гэлээ.

  • УГЗ УДЭТ-ын дарга Д.Цэрэнсамбуу

УГЗ УДЭТ-ын дарга Д.Цэрэнсамбуу:

"Би театрт 30 дахь жилдээ ажиллаж байна. 30 жил надтай хамт ажилласан бүхий л хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлье. Академиас надад ийнхүү хүндэтгэл үзүүлсэнд баялалаа. Цаашдаа урлагийн төлөө, хамт олныхоо төлөө, эрүүл л байвал чадах бүхнээ хийж ажиллах болно. Миний театрт ажиллаж байх 30 жилийн хугацаанд олон сайхан бүтээлүүд хийгдсэн. Энэ бүтээлийг дэмжиж байсан төрийн болоод ТББ-ууд, бидний бүтээлийн үзэгч та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж байна.

  • Урлаг судлаач профессор Д.Мягмарсүрэн

Урлаг судлаач профессор Д.Мягмарсүрэн:

"Гэнэтийн үйл явдал боллоо. Муза бол охин тэнгэр. Охин тэнгэрийн ивээлд багтаж  байгаадаа баяртай байна. Театр судлал, урлаг судлал улам хөгжин дэвжих болтугай. Янжинлхам бурхны ивээл дор олон сайхан бүтээл төрөх болтугай" гэлээ.

Жонон хамтлаг

Драмын жүжгийн шилдэг найруулагч хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнийг тодруулахаар АЖ Н.Сувд, АЖ С.Сарантуяа, МУГЖ У.Уранчимэг, МУГЖ Ж.Оюундарь, Black Box театрын жүжигчин Д.Оюунзул тайзнаа гарч ирж тус бүр найруулагчдынхаа талаарх дурсамжаасаа хуваалцсан юм. 

Шилдэг найруулагч

  • Ч.Түвшин                                  “Жаргаагүй нар” жүжгээр
  • Н.Наранбаатар                         “Би эндээс явахгүй” жүжгээр
  • Б.Баатар                                  “Монгол ардын суут” жүжгээр
  • Б.Баатар, Г.Ган-Очир               “Адууны түүх” жүжгээр
  • М.Боролдой                            “Годо-г хүлээсэн нь” жүжгээр
  • З.Далай                                    “Далан худалч”  жүжгээр нэр дэвшиж шилдэг найруулагчаар "Монгол ардын суут" бүтээлээр бурхны оронд байгаа найруулагч Б.Баатар тодорсон юм.

Хамтран ажилласан уран бүтээлч шагналыг гардан авлаа.

Шилдэг эмэгтэй гол дүр

  • Н.Баярмаа                               “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадуламын дүрээр
  • Н.Баярмаа                               “Би эндээс явахгүй” жүжгийн Дулмаагийн дүрээр
  • Д.Оюунзул                               “Годо-г хүлээсэн нь” жүжгийн Владимрын дүрээр нэр дэвшиж Д.Оюунзул шилдгээр шалгарч шагналаа гардан авлаа.

Black Box  театрын жүжигчин Д.Оюунзул

"Энэхүү наадамд оролцсон уран бүтээлчдэдээ, шүүгчдэдээ халуун баяр хүргэе. "Годо-г хүлээсэн нь" абсурд жүжгийг Монголд зориг гарган тавина гэдэг тийм ч амаргүй гэдгийг мэдэж байна. Театрын Мягмар ах, Одончимэг эгч, найруулагч Боролдой нартаа  маш их баярлалаа" гэлээ.

20:34 өчигдөр

Монголын театрын нэрт төлөөлөгч, зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт Ардын жүжигчин Э.Оюуны нэрэмжит шагналыг Ардын жүжигчин Г.Мягмарнаран хүртлээ. АЖ Г.Мягмарнаран одоогоор "Фауст" жүжигт тоглож байгаа тул шагналаа гардан авахаар хүрэлцэн ирээгүй байна.

20:29 өчигдөр

Драмын жүжгийн төрөлд Шилдэг хөгжмийн зохиолч

  • Б.Бямбабаяр                           “Жаргаагүй нар” жүжгээр
  • Т.Сэр-Од                                  “Монгол ардын суут” жүжгээр нэр дэвшиж хөгжмийн зохиолч Т.Сэр-Од шилдгээр шалгарлаа.

Шилдэг эрэгтэй туслах дүр

  • А.Чингүн                                 “Жаргаагүй нар”  жүжгийн Намдагийн дүрээр
  • Б.Шинэбаяр                             “Адууны түүх”  жүжгийн Жанжаагийн дүрээр
  • Г.Амгаланбаатар                      “Би эндээс явахгүй”  жүжгийн Цэвэгийн дүрээр
  • Д.Баттөмөр                              “Би эндээс явахгүй” жүжгийн Жамцын дүрээр
  • Б.Сүхчулуун                            “Далан худалч” жүжгийн Данжаадын дүрээр нэр дэвшсэн бөгөөд Шилдэг эрэгтэй туслах дүрээр жүжигчин Б.Шинэбаяр хүртлээ.

Тэрбээр "Би хоёр жилийн өмнө Ромеогийн дүрээр Гэгээн муза хүртэж байлаа. Одоо дахин шагнал аваад зогсож байгаадаа маш их баяртай байна. Жүжгийн найруулагч, тэнгэрт байгаа Б.Баатар найруулагчдаа баярлалаа" гэлээ.

Шилдэг тайзны зураач

  • Т.Алтан-Од, О.Баярмагнай       “Жаргаагүй нар” жүжгээр
  • О.Баярмагнай                          “Адууны түүх”  жүжгээр
  • В.Энх-Амгалан                         “Монгол ардын суут” жүжгээр
  • С.Гантулга                               “Далан худалч” жүжгээр нэр дэвшиж шилдэг зураачаар О.Баярмагнай "Адууны түүх" жүжгээрээ шагнал хүртлээ. Зураач өөрөө гадаадад байгаа тул түүний хамтран ажилласан багийнхан гардан авсан юм.

Шилдэг эмэгтэй туслах дүр

  • Б.Одончимэг                            “Би эндээс явахгүй” жүжгийн Сэржмаагийн дүрээр
  • Ж.Оюундарь                            “Би эндээс явахгүй” жүжгийн Должингийн дүрээр
  • Я.Өнөртуул                              “Монгол ардын суут” жүжгийн Согтуу хүүхний дүрээр
  • Д.Болортуяа                            “Далан худалч” жүжгийн Пагмын дүрээр нэр дэвшиж МУГЖ Ж.Оюундарь шилдгээр шалгарлаа.

МУГЖ Ж.Оюундарь Ардын жүжигчин Цэрэндагваас шагналаа гардан авахдаа

"Үнэхээр гайхалтай байна. Аавтай маань хамт ажиллаж байсан энэ сайхан хүндэт хүнээс энэ сайхан хүндэтгэлийг авч байгаадаа маш их баяртай байна. Энэ жүжигт надад найдаж та хийж чадна гэж итгэж өгсөн найруулагч Н.Наранбаатартаа, хамтран тоглосон театрынхандаа маш их баярлалаа. Нэр дэвшсэн бүх хүмүүстээ баярлалаа. Ижийдээ баярлалаа. Тандаа хайртай шүү. Миний хайртай аав ээж энэ тайзан дээр ажиллаж байсан" гэлээ.

Шүүгчдийн нэрэмжит шагналыг дараах гурван жүжигчин хүртлээ.

  • Украины жүжигчин Анна Яремчук

Жүжигчин Анна Яремчук:

"Бидний тоглосон жүжигт ямар ч хадмал орчуулгагүй хэрнээ зүрх сэтгэлээрээ ойлгож үзсэнд маш их баярлалаа. Би Украины Крымд амьдардаг. Крымд  бас Монгол шиг их сайхан тал нутаг бий. Би энд ирээд яг л нутагтаа байгаа юм шиг санагдаж байна" хэмээсэн юм.

  • УДЭТ-ын жүжигчин Г.Номуун

Жүжигчин Г.Номуун:

"Хоёр жилийн өмнө би Гэгээн муза наадамд нэг хүний жүжгээр шагнал хүртэж байлаа. Тэр шагнал надад маш их урам, ташуур болсон. Одоо би шилдэг залуу уран бүтээлчийн шагналыг гартаа атгаж байна. Хайрдаа маш их баярлалаа. Урлагийн хүмүүсийн ар тал болдог хоёр талынхаа гэр бүлийнхэнд маш их баярлалаа." гэлээ.

  • УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа

Жүжигчин Н.Баярмаа:

"Энэ шагналыг авна гэж бодсонгүй. Эрхэм хүндтэй шүүгч нартаа маш их баярлалаа. Гэгээн муза академид маш их баярлалаа" гэлээ.

Шилдэг эрэгтэй жүжигчин

  • Г.Мишээл                                 “Итгэлийг эвдэгч” жүжгээр
  • Г.Баттөр                                  “Бэрд” жүжгээр
  • Г.Алтангэрэл                           “Цагаан толбо” жүжгээр
  • Г.Мөнхжаргал                          “Үг +үгүй=1” жүжгээр
  • Н.Гансэлэм                              “Үнэртэнд шунагч” жүжгээр нэр дэвшиж жүжигчин Г.Мишээл "Итгэлийг эвдэгч" жүжгээрээ шилдгээр шалгарлаа.

Жүжигчин Г.Мишээл "Жүжигт тоглохоос илүү энэ тайзнаа гарахад илүү сандардаг юм байна. Есдүгээр ангидаа намайг Лир ханд тоглоход Жамсранжав гуай миний нүүрийг будаж өгч байлаа. Тэгэхэд "Хэрвээ чи театрын хүн болбол чамд грим их сайхан зохих юм байна гэж хэлж билээ. Надад одоо грим их сайхан зохиж байгаа" хэмээн хоолой зангируулан хэлсэн юм.  

Шилдэг эмэгтэй жүжигчин

  • Г.Номуун                                  “Labyrinth-Төөрөх хонгил” жүжгээр
  • Ч.Уранбилэг                             “Нохойн хурим” жүжгээр
  • Ханна Яремчук                         “Муур байсан ч болоосой” жүжгээр    нэр дэвшиж жүжигчин Ч.Уранбилэг "Нохойн хурим" жүжгээрээ шилдгээр шалгарлаа.

Жүжигчин Ч.Уранбилэг "Гэгээн музаг өмнө нь үзэгчийн суудлаас үздэг байлаа. Харин одоо энэ хүндэтгэлтэй тайзнаас энэ шагналыг авахад зүүд юм шиг л санагдаж байна. Надад итгэл хүлээлгэсэн найруулагчдаа баярлалаа." гэлээ.

Шилдэг зохиолч

  • Г.Мишээл                                 “Итгэлийг эвдэгч” жүжгээр
  • Я.Баяраа                                  “Цагаан толбо” жүжгээр
  • Э.Дашзэвэг                              “Үнэртэнд шунагч” жүжгээр
  • Неда Неждана                          “Муур байсан ч болоосой” жүжгээр нэр дэвшиж     “Цагаан толбо” жүжгээр Я.Баяраашалгарч, "Гэгээн Муза" хүртлээ.

Гэгээн муза олон улсын театрын 14 дүгээр наадмын шагнал гардуулах ёслол Улсын драмын эрдмийн театрт эхэллээ.

Гэгээн муза наадмыг "Хүүхэд оролцооны бүтээл" болон "Драмын жүжгийн төрөл", "Драмын жүжгийн төрөл", "Хөгжимт жүжгийн төрөл" , "Хүүхдийн жүжгийн төрөл" , "Нэг хүний жүжгийн төрөл"-өөр зохион байгуулж байна.

Тус наадамд Монгол, ОХУ, Коссово, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗОрон, АНУ, Аргентин, Украин улсын бүтээлчид болон зочин шүүгчид оролцож байгаа юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө