Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

17 настай хүү сургуулийнхаа сурагчдыг хөнөөжээ

  Б.Оюун 2018-05-19 2621

Америкийн Техас мужид өсвөр насны хүүхэд галт зэвсэг ашиглан үе тэнгийнхэн рүүгээ халдсан хэрэг гарч, олныг сэрдхийлгэлээ.

Санта Фе хотын дунд сургуульд 17 настай хүү үеийнхэн рүүгээ галт зэвсэг барин халдаж, улмаар 10 хүн амиа алдан, 10 хүн гэмтэж шархадсан байна.

Халдлагын газарт ирсэн цагдаа нар хэргийг 17 настай Димитриос Пагурт-зис үйлдсэн болохыг тогтоожээ. Сургуулийн барилгаас цагдаа нар тэсрэх дэлбэрэх бодис олсон байна. Хэргийг үйлдсэн өсвөр насны хүү сургуулийн барилгад ирж, 38 калибрын гар буу болон бусад зэвсэг ашиглан үе тэнгийнхэн рүүгээ гал нээжээ. Тэрээр буугаа эцгээсээ хулгайлан авсан байжээ. Түүний эцэг нь зэвсгийг хууль ёсоор зөвшөөрөлтэй эзэмшиж байсныг тогтоосон байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Техасын сургуульд болсон хэрэг явдалд харамсч байгаагаа илэрхийлэн, халдлагад өртөгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө