Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Харри, Меган нар хуримынхаа дараа анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

  Б.Оюун 2018-05-24 1957

Энэ сарын 19-нд хуримаа хийж эхнэр нөхөр бололцсон Их Британийн ханхүү Харри болон Америкийн жүжигчин Меган Маркл нар хуримынхаа ёслолоос хойш анх удаа олон нийтийн дунд гэр бүлийн хувиар гарч иржээ. Сассексийн гүн болон гүнгийн ахайтан нар Букингемын ордонд болсон хунтайж Чарльзд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон байна.

 Их Британийн үе залгамжилсан хунтай Чарльзын 70 насны ойг угтан хатан хааны гэр бүлийнхэн Букингемын ордонд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, хүндтэй зочдыг урьжээ.

Тэгвэл өнгөрсөн бямба гарагт хуримынхаа ёслолыг үйлдсэн залуу хос бал сарын аялалд хараахан явж амжаагүй байгаа учраас тэд хатан хааны ордноос зохион байгуулж байгаа арга хэмжээнд эхнэр нөхрийн хувиар анх удаа ирж оролцсон байна.

Члены королевской семьи

Гарри и Меган

Принц Чарльз с Камиллой и Меган

Меган

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө