Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зориулалтын тэргэнцэртэй боллоо

  Г.Бадамлянхуа 2018-05-28 2195

      Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд монголын залуучуудын холбоо тусаллаа. Хүүхдийн биед тохирсон тэргэнцэр, өвдөлт намдаах эм тариа, тосноос эхлээд тэдэнд хэрэгтэй бүхнийг бэлтгэжээ. Ар гэр нь ядруухан амьдралтай хөгжлийн  бэрхшээлтэй хүүхдүүдийг сонгож бага ч гэсэн гэрэл гэгээ нэмэхийг зорилгоо болгосон байна. Хэдхэн хоногийн дараа хүүхэд бүхний хүсэн хүлээдэг баярын өдөр тохиох гэж байна. Тэгвэл Монголын залуучуудын холбоо болон Баянзүрх дүүргийн “Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс”, хэлтсийн дэргэдэх “Сайн дурынхны” төв зэрэг байгууллагууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй 100 хүүхдийг баярлуулж, бэлэг гардууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, тэр дундаа хүүхдэд зориулсан тэргэнцэр өндөр үнэтэй байдаг, багадаа 300 мянгаас эхэлдгийг эцэг эхчүүд ярьж байлаа. Амьдралын боломж, бололцооноос шалтгаалаад долоо, найман жилийн турш сольж чадаагүй хуучирч, муудсан тэргэнцрээ өнөөдөр сольж байгаадаа эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өмнөөс баярлаж байсан юм.  Тэргэнцрийг тухайн хүний биед тохируулж авах нь хамгийн чухал байдаг байна. Биедээ тохирсон тэргэнцэргүйгээс шалтгаалж  цооролт, холголт үүсдэг байна. Иймд өвчин намдаах эм тариа, үрэлт холголтын эсрэг тос, ор хөнжлийн даавуу, дэр зэргээс эхлээд ахуйн хэрэглээний иж бүрдлийг хүүхдүүдэд бэлэглэсэн юм. Хүүхдийнхээ хажуунаас алхам ч холдох боломжгүй, орлого муутай ээж, аавуудыг цаашид шат дараатайгаар дэмжиж, тусална гэдгээ зохион байгуулагчид онцолж байсан юм.

      Хүүхэд бүр инээж байх ёстой. Эх орны ирээдүй, хойч болсон багачуудаа дэмжиж, энэ мэт үйл ажиллагааг уламжлал болгоно гэдгийг зохион байгуулагчид ярьж байсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө