Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Тэмээчин бүсгүй Байгалмаа Эстони залууг залилсан уу ?

  Б.Уянга 2018-05-28 10185

Монгол тэмээг дэлхийд таниулж Европыг тойрно хэмээн аялалдаа гарсан Байгалмаа гэх бүсгүй бусдыг залилсан тухай өнөөдөр Эстони улсын иргэн Roy Strider хэвлэлийнхэнд хандлаа. Эстони улсын иргэн Рой Страйдер гэгч энэ эрхэм тэмээчин бүсгүй Байгалмаад залилуулж  57 мянган еврогийн хохирол амссан гэж хэлж байгаа юм.  Тэрээр Монгол улсад 2009 оноос хойш удаа дараа ирэхдээ Байгалмаатай танилцаж түүний ажиллуулдаг Офф роад компани болон бизнесийг нь дэмжихээр хамтран ажиллаж эхэлжээ.   Эстони улсын Ногоон намд гишүүнээр элсэхээр нэр дэвшсэн, Буддист, Түвдийн координатор хэмээн өөрийгөө танилцуулж байгаа Рой Страйдер гэгчийг Эстони улсаас ирсэн эрдэм шинжилгээний баг болон продюсер, ажилтануудтайгаа ирж баримтат кино бүтээлцэх явцдаа мөнгөө залилуулсан гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл зураг авалтад оролцсон цаатан, дархад, хөтөч зэрэг хүмүүст төлөх төлбөрөө дутуу хийсэн гээд хохирол их учруулсан гэж үзжээ. Тиймээс шүүхэд хандсан гэж байна.

Энэ талаар  Рой Страйдер Бүгд Найрамдах Эстони улсын иргэн: Би түүнтэй жилийн өмнө уулзсан. Дараа нь биеийн байдал нь муу гэж хэлэхэд мөнгө зээлсэн.  Энэ үед аялалд гарах гэж байгаа онцгой зорилготой гэж хэлж байсан.  Түүний яриж байгаа зүйлээс харахад хүмүүст буруу мэдээлэл ч өгч байгаа учраас бодит үнэнийг дэлгэхээр би хэвлэлийнхэнд хандаж ийнхүү байгаа юм.

 Байгалмаагийн тэмээтэй аялалд гарах болсон зорилго нь хандив цуглуулж Эстони улсын иргэнд учруулсан хохирлоо төлөх гэж тайлбарлаж байна.  Гэхдээ энэ үйлдэл нь ч олон хүмүүсийг хохироож болзошгүй байгаа учраас хэвлэлийнхэнд хандсан гэж Рой Страйдер хэлж байгаа юм. Харин тэмээчин бүсгүй Байгалмаагийн хэвлэлийн төлөөлөгч гэх Өнөржаргал өөр зүйлийг яриж байна. 2017 оноос хойш уг хэрэгтэй холбоотой 6 ч удаа шүүх цагдаадаа тулсан ч Байгалмааг олон шалтаг шалтгаанаар хойшлуулсаар өдийг хүрсэн гэж тайлбарлаж байгаа юм.  Харин Байгалмаагийн хэвлэлийн төлөөлөгч хууль бус үйл ажиллагаа хийж, мөнгө завшсан хэрэг байвал хууль шүүхийн байгууллага үнэн мөнийг тогтооно гэж мэдэгдлээ.

Uyanga Batbayar-н зураг.

Uyanga Batbayar-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө