Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хатан Хаан Элизабетийн Хунтайж Харри болон Мэган Маркле нарт өгсөн хуримын бэлэг

  С.Наранчимэг 2018-05-28 2292

Image Source: www.tribunenewslive.com

Энэ жилийн онцлох үйл явдлын нэг болох хааны гэр бүлийн хуримын ёслол төгөлдөр, нүд баясгасан олон сайхан зүйлээр дүүрэн болж өнгөрлөө. Шинэхэн гэрлэсэн хос хунтайж Харри болон Мэган Маркле нарт дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс баяр хүргэж, аз жаргал хүсэж байсан бол сайхан сэтгэлт хосууд маань хуримын бэлгийнхээ оронд өөрсдийн сонгосон буяны байгууллагуудад хандив авахыг илүүд үзэж байгаагаа мөн түүнчлэн хүмүүсийн хайр, халуун дулаан сэтгэл нь тэдэнд өгч байгаа хамгийн сайхан бөгөөд содон хуримын бэлэг байх болно гэдгээ зарлаад  байсан билээ.

Эх сурвалжаас үзэхэд хосууд хуримын үйл ажиллагаа болон хандив өгөх тал дээр ямар нэгэн ёс журам, уламжлалд баригдалгүй өөрсдийн зүрх сэтгэлд  хамгийн ойр байгаа асуудлыг төлөөлсөн нь хүмүүсийн хайр хүндлэлийг улам ихээр хүлээсэн юм. Дэлхийн улс орны удирдагчид хосуудад баяр хүргэхээр өөр өөр өвөрмөц бэлэгтэй ирсний дотроос  Хатан Хаан Элизабетийн өгсөн бэлэг хамгийн сүрлэг гайхалтай нь байлаа.

Image Source: www.viralthread.com

Хатан Хаан өөрийн ач хүү болон гэргийд нь Сандринхэм эдлэн газарт байрлах ангийн байшингаа бэлэглэжээ. Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь 1862 оноос хойш хааны гэр бүлийн эзэмшилд байгаа бөгөөд  хунтайж Харри, Мэган Маркле нарын одоо амьдарч буй Кэнсингтон Харшаас зүүн хойно 177 км зайд байрладаг юм байна.

Image Source: popsugar-assets.com

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан