Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ховор тохиолддог тархины хорт хавдрын улмаас нас барж байгаа дүүгийнхээ хажууд 7 настай ах нь

  Д.Оюунтуяа 2018-06-13 11971

(Matt Sooter/Facebook)

4 настай хөөрхий охины аав нь хүү, охиныхоо энэ зургийг фэйсбүүк пэйж дээр оруулжээ. 2016 онд аав ээж нь охиноо алхахад хүндрэлтэй байгааг ажигласнаар 2016 оны 11 сард тархины хорт хавдраар оношлогдсон байна. Эдди охин 33 удаа цацраг туяаны эмчилгээнд орсон боловч үр дүнгээ өгөлгүй хавдар улам л томорчээ. 
Хүүхдүүдийн аав "Эдди Жой-ийн төлөөх найдвар- Хорт хавдартай тэмцэж байна" нэртэй фэйсбүүк пэйж дээрээ "Сүүлийн хэдэн долоо хоногийг аль болох олон дурсамж үлдээхийн тулд өнгөрүүлсэн. Гэхдээ 6 сарын 1-нд эмнэлэгтээ буцаж ирлээ" гэж бичжээ.
Эдди охин 6 сарны 3-ны өдөр энэ гэрэл зургаас хэдэн цагийн дараа хорвоог орхисон юм. Гэр бүлийнх нь бусад хүүхдүүдэд туслах судалгаа хийгээсэй гэсэн найдвараар хүүхдийнхээ хорт хавдрын дээжийг хандивлаж байгаагаа мэдэгдсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө