Зэрлэг амьтдын хамгийн дээд наслалт нь 50 нас байдаг. Харин Пуан гэх Орангутан сармагчин 62 насалжээ. Ингэснээр тэрээр хамгийн өндөр насалсан Орангутан сармагчин болж геннисийн номонд бүртгэгдсэн юм.
Харамсалтай нь Пуан өнгөрөгч даваа гарагт Австралийн амьтны хүрээлэнд нас барсан байна.
11 удаа төллөж байсан Пуаны үр удам өдгөө дэлхийд 54-т хүрчээ.
“Пуан 1968 онд Малайз улсаас ирж Австралийн амьтны хүрээлэнд амьдарч эхэлсэн, бид түүнийг амьд үлдээсэй гэж маш ихээр хүсч байсан. Тэрээр манай хүрээлэнгийн хамгийн анхны гишүүн байсан төдийгүй дэлхийд тархсан үржүүлгийн хөтөлбөрийг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм” гэж хариуцаж байсан мэргэжилтэн Холли Томпсон SNN-д өгсөн ярилцлагандаа дурджээ. Пуаны үр төл АНУ, Европ, Австрали, Индонезийн Суматрын арлуудад тархаж нийт Орангутаны 10%-ийг эзлээд байгаа юм. Сонирхуулахад Пуан гэдэг нь Индонези хэлээр “хатагтай” гэсэн утгатай ажээ.