Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн хамгийн царай муутай нохой тодорчээ

  Нямсүрэн 2018-06-28 2102

Өнгөрөгч Бямба гаригт Калифорнид болсон “Дэлхийн хамгийн царай муутай нохой шалгаруулах тэмцээн”-д есөн настай Зса гэх охин буллдог түрүүлжээ.

   Шүүгчид Зса-г судалж байхдаа алмайрч "Энэ нохой царай муутайгаас гадна үнэхээр ийм урт хэлтэй гэж үү?"  хэмээн уулга алдсан гэж орон нутаг дах сэтгүүлээс мэдээлжээ.  Дэлхий нийтээр төдийлөн алдаршаагүй байгаа ч тус уралдаанд оролцохоор олон улсаас нохойтойгоо Сан Франциског зорьсон иргэд өссөнд таатай байна гэж зохион байгуулагчид ярьжээ.

 

Тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн буллдогийн эзэн хатагтай Брайнард  дөрвөн жилийн өмнө амьтан хамгаалах байранд нохойг анх харжээ. Түүнийг гөлөглөж чадахгүй хүнд байдалд байхад нь амийг нь аварсан бөгөөд тэр үеэс хойш Зсаг гэр бүлийн нэг гишүүнээр нэмсэн байна.

“Хэдийгээр Зса хамгийн царай муутай нохойгоор тодорсон ч миний хувьд хамгийн үзэсгэлэнтэй”

нь гэж хатагтай Меган Брайнард “Ардчилсан хэвлэл”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Уралдааны тэргүүн байрын шагналын сан 1500 доллар байсан байна.

Эх сурвалж: TVA NOUVELLES.CA

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан