Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ШАГАЙН ХАРВААНД "ДОРНОГОВЬ" АЙМГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

  TV5 News 2018-07-12 854

БЭЛТГЭСЭН: Г.БАДАМЛЯНХУА 

 Өнөөдөр шилдэг зургаан баг тунаж үлдсэнээс Дорноговь аймгийн, “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн Ш.Очирбат ахлагчтай баг тэргүүлж, удаах байранд Баянхонгор аймгийн Д.Чүлтэм ахлагчтай, “Чундоо” ХХК-ийн баг орлоо. Харин “Улаанбаатар төмөр зам” нэгдлийн Л.Болд ахлагчтай баг гутгаар байр эзэлсэн юм.

Энэ жилийн наадам өнгөтэй сайхан, харваачид бэлтгэл сургуулилт сайтай, оноо мэргэн, өндөр зохион байгуулалтай байсныг зохион байгуулагчид онцолж байлаа.

 Дорноговь аймгийн баг өнгөрсөн жилийн наадмаар мөн түрүүлж байсан юм. Харин II-р байранд Сэлэнгэ аймгийн баг, III-р байранд Дархан аймгийн баг орж байсан юм. Ийхнүү хоёр жил дараалан аварга болсон Дорноговь аймгийн баг Улсын баяр наадмын шагайн харваанд дөрвөн удаа түрүүлж, есөн удаа үзүүрлэж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө