Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“What3words” аппликейшныг ашиглан төөрч будилахгүйгээр очих газраа олох боломжтой боллоо

  TV5 News 2018-07-20 629

Байгаль орчин аялал жуулчлалын яам Их Британи улсын “What3words” буюу гурван үгт хаягжилтын системтэй хамтран ажиллах санамж бичигт  өнөөдөр гарын үсэг зурлаа. Монгол Улсад хаягжилтын систем сайн хөгжөөгүйгээс очих газрынхаа байршлыг баримжаалдаг. Гэтэл дэлхий дахинд Их Британи улсын “What3words” компанийн гурван үгт хаягжилтын системийг хэрэглэснээр очихыг хүссэн газраа саадгүй хүрч, алтан  цагаа хэмнэдэг байна. Одоогоор гурван үгт хаягжилтын системийг дэлхийн 170 гаруй улс оронд 14 хэл дээр ашиглаж байна.

Гурван үгт хаягжилтын системийг анх “What3words” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Крис Шэлдрик анх санаачилжээ. Хөгжмийн концерт зохион байгуулдаг ажил хийдэг байсан Крис хамтлагийн гишүүдээ нэг цэгт, тохирсон цагтаа цуглуулахад их хэцүү байсан аж.

Хаягжилтыг хамгийн хялбараар GPS-ийн урт бөгөөд түвэгтэй тоог өдөр тутам ашиглахгүйгээр хүссэн газраа хүрч болох шийдэл хайж, математикч найзтайгаа хамтран ердөө гурван үгээр ямар ч газрыг хаяглаж болох систем бодож олсон нь гурван үгт хаягжилтын систем юм.

Монгол Улсын хувьд  “What3words” компанийн албан ёсны төлөөлөгчийн газартай болжээ. Тус газрын захирал М.Уянга ярихдаа “'what3words” гэсэн үндсэн аппликейшнаас гадна зөвхөн Монгол Улсад зориулан “what3words Mongoliа' гэсэн тусдаа аппликейшныг 2016 оны наймдугаар сард  гаргасан. 'what3words' аппликейшн ашиглан утасны сүлжээ, интернеттэй байгаагаас үл хамааран өөрийн байгаа газрын хаягийг  гурван үгээр, дахин давтагдахгүйгээр нэрлэх боломжийг олгож байгаа нь хамгийн том давуу тал.

Өөрөөр хэлбэл, та манай аппликейшныг татаж авсан тохиолдолд интернетгүй байсан ч ямар ч асуудалгүй ажиллана. Гурван үгт хаягаа цээжлэх, ашиглахад хялбар болгох үүднээс бид хүн ам ихтэй, хотын төвийн газруудыг аль болох богино үгээр, хөдөө хээр газруудын байршлыг урт үгээр хаягжуулсан. “what3words Mongolia” аппликейшныг татаж авсан л бол хоол хүргэлт эсвэл бусад хүргэлтийн үйлчилгээний хувьд жолооч нь гурван үгт хаяг ашиглан төөрч будилахгүйгээр очих газраа хүрэх боломжтой” гэв.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө