Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

FORD MUSTANG МАШИНЫ 10 САЯ ДАХЬ МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭС ГАРЧЭЭ

  TV5 News 2018-08-09 697

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

Дэлхийд алдартай автомашин үйлдвэрлэгч хамгийн эртний компани болох Америкийн Форд компани Форд Мустанг загварын 10 сая дахь машинаа үйлдвэрээс гаргажээ. Америкийн Мичиган мужийн Форд машины үйлдвэрээс 10 сая дахь Форд Мустанг машиныг үйлдвэрлэн гаргасан байна.

Форд Мустанг нь сүүлийн хагас зуун жилд хамгийн эрэлттэй спорт машин гэж тооцогдсоор ирсэн юм. 10 сая дахь машин нь цагаан өнгийн, 5 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй, 460 морины хүчин чадал бүхий Mustang GT кабриолет машин юм. Түүнчлэн Фордын тэмдэглэж байгаагаар 10 сая дахь энэ машин нь 1964 онд гаргасан  Mustang VIN 001 машинтай яг адилхан, цагаан өнгөөр гарч байгаагаараа онцлог гэнэ. Энэ явдлыг Дирборнд байрлах Фордын төв штабт тэмдэглэж, агаарт Дэлхийн 1-р дайны үеийн P-51 Mustang сөнөөгч онгоц нисгэн, Мустанг загварын машины парад хийжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө