Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ-ЫН ХОРИГТ “АЭРОФЛОТ” КОМПАНИ ӨРТӨХ ҮҮ?

  TV5 News 2018-08-10 835

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

Тэгвэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр АНУ-аас ОХУ-ын эсрэг авах ээлжит хоригт Оросын агаарын тээврийн томоохон компани болох Аэрофлот өртөж, магадгүй ирэх өвлөөс эхлэн Эрх чөлөөний орон болоод манай хойд хөршийн хооронд агаарын шууд нислэггүй болж магадгүй талаар бичиж байна. Хэрвээ ийм зүйл болбол сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа Орос-Америкийн хооронд агаарын шууд харилцаа холбоогүй хоцрох юм.

Их Британид бусдад хорлогдсон Скрипалийнханы хэргээс болж АНУ, ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихаар зэхэж байгааг олон улсын түвшинд “химийн хориг” гэж нэрлээд байна. Тэгвэл Вашингтоноос тавьж байгаа “химийн хоригт” Оросын нөлөө бүхий компаниуд, тэр дундаа агаарын тээврийн Аэрофлот компани өртөж болзошгүй байна. Өмнө нь Орос-Америкийн хооронд үүссэн визийн маргаанаас шалтгаалан Аэрофлотын үйл ажиллагаа доголдож, Оросын нисэгчдэд Америкийн тал нэвтрэх виз олгохоос татгалзаж байснаас болж хоёр орны хооронд хийгддэг шууд нислэгүүд саатахад хүрч байсан тохиолдол гарч байсан юм.

Энэ сарын 22-ноос хэрэгжиж эхлэхээр яригдаж байгаа Америкийн ээлжит хоригт Эрх чөлөөний орны үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд харшилсан бараа таваарыг Орос луу экспортлох лиценз олгохыг хориглож байгаагаас гадна Оросын засгийн газрын хяналтан дорх компаниудад хориг тавих юм. Тэгвэл Аэрофлот компанийн 51,2% нь улсын мэдэлд байдаг учраас хоригт багтах магадлал өндөр байгаа юм. Хэрвээ хоригт багтвал Аэрофлот компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, Оросын онгоцнуудыг Америкт буулгахыг хориглох бололтой. Энэхүү болгоомжилсон байр суурь, таамаглалаас үүдэлтэйгээр Москвагийн хөрөнгийн бирж дээр “Аэрофлот” компанийн хувьцааны үнэ ханш огцом бууж, 2008 оноос хойшхи хамгийн доод түвшинд очжээ. Одоогоор Аэрофлотын удирдлага дээрх нөхцөл байдлын талаар ямарваа тайлбар мэдээлэл өгөөгүй байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан