Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ФРАНЦАД ИХ ХАЛУУНЫ АРААС ААДАР БОРОО ОРЖ, ҮЕР БУУЖЭЭ

  TV5 News 2018-08-10 1159

БЭЛТГЭСЭН:  Б.ОЮУН 

Францад үргэлжилсэн их халуун хүчтэй аадар бороогоор солигдож, эндхийн хэд хэдэн мужид үер усны гамшиг нүүрлээд байна. Францын өмнөд хэсгийн Гар мужид усархаг аадар бороо үргэлжлэн орсноос үер бууж, замдаа таарсан бүхнийг хаман урсчээ.

Гамшгийн бүсээс орон нутгийн эрх баригчид нь 700-аад хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үерийн улмаас аялагч жуулчдын хэд хэдэн майхан хотхон урсч, хүмүүс модон дээр авирч аврагчид ирэхийг хүлээж байжээ. Гэнэт нүүрлэсэн гамшигт үзэгдлийн улмаас даарч бээрсэн, гэмтэл бэртэл авсан хүмүүс эмнэлэгт олноороо хандсан байна. Үерийн улмаас нэг хүн сураггүй алга болсонд тооцогдоод байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан