Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: ЯАРВАЛ ДААРНА

  TV5 News 2018-08-16 1291

БЭЛТГЭСЭН: М.УЯНГА

Явган зорчигч зам хөндлөн гарахдаа заавал гарцаар, ногоон гэрэл асах үед гарна гэдэг дүрмийг бид нийтээрээ мөрдөж чаддаг уу? Автозамын явган хүний гэрэл дохиотой гарц болгон дээр энэ дүрэм зөрчигддөг. Хэдхэн минут хүлээгээд ногоон гэрэл асах үед зам хөндлөн гарах тийм ч хэцүү биш.

Энэ бол зүгээр тэвчээргүй, яаруу зангаас гадна замын хөдөлгөөний дүрэм зөрчих хотын соёлгүй хүний үйлдэл. Улаан гэрлээр та зам гарлаа гэхэд автомашинд мөргүүлж гэмтэх, амь насаа ч алдах эрсдэлтэй гэдгийг бодож үздэг үү? Бидэнд илүү амь байхгүй шүү дээ.

Бараг томчуудаас илүү цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүд дүрэм биелүүлж ногоон гэрлээр гарч харагдах юм. Уг нь томчууд бид чинь үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Нохой хүртэл автомашинаас айж, хөдөлгөөн зогссон үед ногоон гэрлээр зам хөндлөн гарч байна гэдгийг л хар.

Хятад улсад улаан гэрлээр зам хөндлөн гарвал хүйтэн усаар шүршдэг төхөөрөмжийг явган хүний гарцан дээр суурилуулжээ. Манайд иймэрхүү зүйл ашиглахад хөрөнгө санхүүгээс эхлээд олон асуудал тулгарна. Зүгээр л иргэд бид ухамсартай байж, хэн хэндээ төвөг удалгүй дүрмээрээ л амьдаръя. Хэдхэн минут хүлээж тэсэлгүй өөрийгөө хохироох уу? Хэдхэн минут хүлээгээд эрүүл саруул амьдрах уу? Гэдгийг л сана.     

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө