Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СОУЛ ХӨГЖМИЙН ХАТАН ХААН АРЕТА ФРАНКЛИН ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

  TV5 News 2018-08-17 1928

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

Америкийн нэртэй дуучин, соул хөгжмийн хатан хаан гэгддэг байсан Арета Франклин таалал төгсчээ. Тэрээр 78 насандаа Детройт дахь гэртээ нас барсан байна. Арета Франклиныг 2008 онд хөгжмийн Rolling Stone сэтгүүл түүхэн дэх хамгийн агуу дуучнаар нэрлэж байжээ.

 Энэ сарын 13-нд хөгжмийн нэртэй шүүмжлэгч Рожер Фридман дуучин хүндээр өвдөж, биеийн байдал нь маш хүнд байгаа гэж мэдээлж байжээ. 76 настай дуучны гэр бүл, ойр дотныхон нь түүнийг асарч сувилан, хамтдаа байжээ. 2010 онд эмч нар дуучныг хорт хавдартай гэсэн онош тавьж, эмчлүүлж байсан юм. Арета Франклин хамгийн сүүлд тайзнаа 2017 онд гарч дуулжээ.

Арета Франклин Америкийн рок-н-роллын алдрын танхимд нэрээ бичүүлсэн анхны эмэгтэй дуучин болж байжээ. Тэрээр ритм-энд-блюз, соул, госпел гэсэн чиглэлээр дуулдаг байсан юм. Арета Франклин 1960-аад онд уран бүтээлээрээ олонд танигдаж, хүчирхэг дуу хоолойтой дуучныг соул хөгжмийн хатан хаан гэж нэрийджээ. Арета Франклин сүүлийн студийн цомгоо 2014 онд гаргаж, 2017 онд уран бүтээлээ орхиж байгаагаа мэдэгдсэн юм. Тэрээр хөгжмийн Грэмми шагналыг 20 удаа хүртэж, цомог нь 12 сая хувиар борлогджээ.

Image result for 'Queen of Soul' Aretha Franklin Dead at 76

Image result for 'Queen of Soul' Aretha Franklin Dead at 76

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө