Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ПАКИСТАНЫ ЕРӨНХИЙ САЙДААР ИМРАН ХАН СОНГОГДЛОО

  TV5 News 2018-08-18 728

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

Пакистаны Үндэсний ассамблей улсынхаа засгийн газрын тэргүүнээ сонгожээ. Баасан гарагт явагдсан Үндэсний ассамблейн тусгай хуралдааны үеэр Пакистаны төвийг сахигч “Шударга ёсны төлөөх хөдөлгөөн” намын тэргүүн Имран Ханыг гишүүдийн олонхийн саналаар улсынхаа засгийн газрын шинэ тэргүүнээр сонгожээ.

Санал хураалтын үеэр Имран Ханы төлөө 176 гишүүн саналаа өгсөн байна. Тэгвэл түүнтэй хамт ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдсөн “Пакистаны лалын лига” намын тэргүүн Шахбаз Шарифын төлөө 96 гишүүн саналаа өгчээ. Пакистанд өнгөрсөн 7-р сарын 25-нд явагдсан бүх нийтийн сонгуулиар Имран Ханы тэргүүлдэг “Шударга ёсны төлөөх хөдөлгөөн” нам тэргүүлж, Үндэсний ассамлейн 272 суудлаас 115-ыг дангаар эзэлж, засгийн газраа бүрдүүлжээ. Пакистаны ерөнхий сайдаар сонгогдсон Имран Хан өнөөдөр тангарагаа өргөн үүрэгт албандаа орж байна. Тэрээр улсынхаа засгийн газрыг ойрын 5 жилд тэргүүлэн ажиллах юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө