Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: Хогоо ангилж хаяагүйгээс болж бид өвчилдөг

  М.Уянга 2018-09-06 1575

Бид хогоо газар ил задгай биш хогийн саванд хаяад сурчхаж. Тэгвэл ангилж хаяж хэвшсэн үү?  Хог хаягдлын тухай шинэчилсэн хууль 2017 онд батлагдсанаар ихэнх орон сууц, гудамж талбай, олон нийтийн газар, үйлчилгээний төвүүд хогийг ангилан хаях зориулалттай хогийн сав байршуулсан. Гэвч иргэдийн ихэнх нь ангилж хаях тал дээр муу дүнтэй. Учир нь хогоо ангилж хаях танд болоод байгальд ямар ашиг, тустай болохыг бас хогийн саван дээрх ялгах тэмдэг тэмдэглэгээг тоодоггүйтэй холбоотой. Ангилж хаяагүй хогийг булах, шатаах гэсэн хоёрхон арга байдаг.

Энэ нь хөрс, агаарын бохирдол халдварт өвчний нян, бактери болсноор өөрсдийгөө хордуулах нэг шалтгаан болж байгаа юм.

Уг нь ангилж хаявал нийт хог хаягдлын 85 хувийг хог дахин боловсруулах үйлдвэрүүд сандал, хашаа, тареншений таг гэх мэт эд зүйлс болгон хийх боломжтой.   Хогийн саван дээрх тэмдэг тэмдэглэгээ нь цаас, хуванцар, металл, шил, лааз, энгийн хог гэсэн  2-5 төрөл байдаг ч ихэнх газар 2 төрлийн буюу “дахивар” гэсэн ногоон сумны гурвалжин дүрстэй, ”бусад хог” гэсэн хар гурвалжин дүрстэйг ашигладаг.

Өндөр хөгжилтэй орнуудын иргэд хогоо ангилаад хэвшчихсэн байдаг учир дахин боловсруулах үйлдвэрийн ажлыг ч хөнгөлөн хурдацтай бүтээн байгуулалт явагддаг. Энэ бол хүмүүсийн ухамсраас хамааралтай зүйл. Бид ч гэсэн эх орон байгаль, ард иргэдээ хайрлаж, хийж, бүтээж чадна.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө