Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өнөөдрийн зурхай 12 орд

  Д.Отгонсүрэн 2018-09-06 3235

2018/09/07

ХОНЬ

Мөнгөний талаар дахин дахин бодоход хүргэсэн дотно харилцаа, ажлын саналууд гарч ирнэ. Эмэгтэйчүүдтэй холбоо тогтоох нь ердийнхээс хэцүү байна. Бусдын сэтгэл хөдлөлийн асуудалд хөндий хандах, байдлыг муутгах гэж оролдох, асуудлыг цааш түлхэх гэсний хэрэггүй. Өнөөдрийг та өөрийн сонирхолдоо зарцуул. Дэлгүүр хэсэхдээ шаардлагатай зүйлсд зарцуулах мөнгөө л ав, мөнгөтэй картаа гэртээ орхихыг од эрхэс зөвлөж байна.

ҮХЭР 

Зорилгодоо хүрэхэд тань тусламж хэрэгтэй бол туслаж чадах хүмүүстэй харьцаа тогтоох гэж оролд. Шинээр ирж буй ажилтантай ирээдүйд хайр дурлалын асуудал өрнүүлж магадгүй. Амьдрал бол тэнцвэрийн тухай ойлголт юм. Анхааралтай байгаарай. Өгөөмөр зан тань эрүүл ухааныг тань давж магадгүй. Хонжворт сугалаа худалдаж ав.

ИХЭР 

Зорилгодоо амжилттай хүрэхэд тань тусламж хэрэгтэй бол таныг дэмжиж, туслаж чадах хүмүүстэй эргэлзэлгүй харьцаа тогтоох гэж оролд. Шинээр ирж буй ажилтантай ирээдүйд хайр дурлалын асуудал өрнүүлж магадгүй. Бие сэтгэлийн тэнхээ барагдан хэн нэгний итгэлийг хөсөрдүүлж, итгэл даах чанараа сүйтгэх нь тийм ч таатай зүйл биш. Учир нь та хугацаанд нь амжиж чадахгүй. Амьдрал бол тэнцвэрийн тухай ойлголт юм. Анхааралтай байгаарай. Өгөөмөр зан тань эрүүл ухааныг тань давж магадгүй. Хонжворт сугалаа худалдаж ав. Зүгээр л аз таарч магадгүй.

МЭЛХИЙ 

Хосуудын харьцаа хайр дурлал гэхээсээ илүү найз нөхдийн гэмээр нэгэн хэвийн уйтгартай болжээ. Хайртдаа бэлэг бэлэглэхээ бүү март. Та орлогын эх үүсвэрүүдийг сайн олж байгаа тул материаллаг байдлаа засахад бүрнээ тохирсон цаг юм. Сэтгэлдээ таарсан зүйлийг олбол амьдрал гэрэл гэгээтэй, сонирхолтой болно. Кино үз, дамжаанд бүртгүүл.

АРСЛАН 

Өөрийн хөрөнгө, өмчийн төлөө хэнтэй ч, юу ч битгий хий. Хөндлөнгийн хүнд итгэх хэрэггүй. Яаралтай хэрэг гарч болзошгүй, цаг шахуу байх болно. Дэлгүүр хэсэнгээ алх. Бизнес уулзалт тийм ч урагштай болохгүй. Мөнгө эсвэл нэр хүндээ алдаж болзошгүй. Нийгмийн үйл ажиллагаанд оролцох нь бизнест тань сайнаар нөлөөлнө.

ОХИН 

Таны дотны хэн нэг нь эвлэрч чадамгүй мэдээ дуулгаж сандралд оруулна. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Зөв шийдвэр гаргахад саад болно. Нөхцөл байдлаа өөрчилж байх нь ашигтай. Ямар ч тохиолдолд хайр дурлалд хэзээ ч гэдэг үгийг бүү хэрэглэж бай. Оройд зугаацаж цэнгэх боломж өөртөө олгож бай.

ЖИНЛҮҮР 

Бизнесийн салбарын хүмүүс өөрийн чадвараа ашиглан очихыг хүссэн газраа очиж том дүрд тоглох болно. Дээд зэргийн үйлчлүүлэгчтэйгээ хоолонд орж сайхан хандаарай. Энэ танд ашигтай гэрээ хэлцэл байгуулахад туслахын зэрэгцээ одоо танд идэвхитэй байх цаг болсныг илэрхийлнэ. Гэр бүлийнхэнтэйгээ гадагш гарснаар сэтгэл догдлуулах бөгөөд хувийн амьдралыг тань бүгдэд ил болгоно. Иймэрхүү явдлаас зайлсхийхийн тулд үргэлж хянуур болгоомжтой бай.

ХИЛЭНЦ 

Өөрийн бодлоо бодит ажил болго. Өдрийн эхэн үед туйлын урамтай байна. Та найз нөхөд олонтой учраас бүх л төрлийн нийгмийн үйл ажиллагаанд оролцох урилгуудад дарагдана. Гэхдээ хэтэрхий олон зүйл рүү үсчих хэрэггүй. Өөртөө болон хайртай хүмүүстээ цаг гаргахдаа хоёрын хооронд аргацаасан бус мартагдахааргүй байлгах хэрэгтэй. Хуулийн асуудлууд таны санааг зовоож тавгүйтүүлнэ. Битгий хойшлуул. Хууль зүйн мэргэжлийн хүнтэй уулзаж гарч болох үр дүн арга замыг судал. Хариу нь маш энгийн байж магадгүй л юм.

НУМ

Хамтын ажиллагаа шаардсан үйл ажиллагаа багын тань хичээл зүтгэлээр сайхан үргэлжилнэ. Эргэн тойронд байгаа хүмүүс саад болохоосоо илүү танд туслах болно. Өнөөдөр олон хүмүүс мэргэжлийн ур чадвар авъяас билэгээ үнэлүүлнэ. Таны хүчин чадал ялангуяа бүтээмж үнэхээр таны багаж зэвсэг болно. Та яг одоо эд зүйлсээс илүү нөхөрлөлөө үнэлнэ. Хэдий тийм боловч та найздаа асуудал тарьсных нь төлөө хүчээ шавхан байж цуглуулсан мөнгөө зээлэх нь тийм ч ухаалаг зүйл биш.

МАТАР 

Бусдыг манлайлах эрх мэдэл хүлээж авах эсэхдээ шийдвэр гаргах бол санаа зовох хэрэггүй. Эргэн тойрондоо байгаа санаа зовоосон зүйлтэйгээ нүүр тулснаар өөртөө итгэлтэй болж өөрийгөө илүү ихээр хүндэтгэх болно. Учир нь та өөрийн сэтгэл хөдлөлөөс ангид байж чадвал хялбархан шийдэгдэх болно. Жингээ хасахын тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн сайн арга тул таалагддаг спортоо сонгон аваад найз нартайгаа хамт хичээллэж эхэл. Төлөвлөж байсан ч төлж чадахаасаа хэтрүүлэн юм худалдаж авах хэрэггүй.

ХУМХ 

Өөрөө өөртөө анхаарал хандуул. Таны талаарх бусад хүмүүсийн санааг мэдэх нь таныг тавгүй болгох болно. Ажилдаа тэргүүлэгч байхыг хүсвэл системийн дагуу ажилла. Албан тушаал ахиж, эрх мэдлээ нэмэгдүүлсний дараа та хүссэн өөрчлөлтөө хийж чадна. Бизнесийн гэрээ хэлцэлд тааламжтай нөхцөл байдал бүрдүүлэхийн тулд та хурц ухаантай байх хэрэгтэй.

ЗАГАС 

Хувь заяа танаас дахин хүндхэн сорилт авах гэж байна. Амьдралын эрч хүч сул байгаа нь таны ажиллах чадварт муугаар нөлөөлж уур бухимдлыг төрүүлэх болно. Тань руу чиглэсэн шүүмжлэл нөхцөл байдлыг улам хүндрүүлж ажил дээрх уур амьсгалыг эвдэх бололтой. Гэхдээ аливаад бодитойгоор ханддаг хар буруу санадаггүй сэтгэл тань харилцааг буцаагаад хэвийн байдалдаа ороход тусална.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө