Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Худалдагчгүй дэлгүүрээр хэсэх тухай та өмнө нь төсөөлж байсан уу?

  Д.Оюунтуяа 2018-09-06 1150

 Олон улсын үйлчилгээний салбар хурдацтай хөгжиж байна.   Нэг жишээ дурьдахад л Хонконгт худалдагчгүй хоёр дэлгүүрийг нээн туршиж эхлээд байна.  Хамгийн гол нь дэлгүүрт орохдоо үйлчлүүлэгч эхлээд инээмсэглэх хэрэгтэй гэнэ. Ингэснээр дуран бүхий төхөөрөмж нь QR код боловсруулах юм. Үүгээрээ үйлчлүүлэгчид дэлгүүрийг  цааш сонирхон үзэж болохоор зохицуулжээ.

Энэхүү QR код нь Хятадын гар утасны төлбөрийн томоохон  Алипэй хэрэгсэл юм.  Монг Кокт өөртөө үйлчлэх салбараа нээж, туршилт 10 сарын 1 хүртэл үргэлжилнэ.

Тооцоо хийх кассын машины төхөөрөмж нь радио давтамж илрүүлэх технологи ашиглан сонгогдсон бараануудыг уншиж эхэлнэ.Үйлчлүүлэгч зөвхөн худалдаж авах бараагаа тавцан дээр уншуулж Алипэй ашиглан төлбөрөө төлөх юм.

Хэрэв асуудал гарвал Алипэйгийн тусламжийн лавлах утас руу холбогдож болно. Алипэй зөвхөн тухайн хэрэглэгчийн гар утасны дугаарыг авч тусламж үзүүлэхэд бэлэн байна, бусад хувийн мэдээлэл огт шаардлагагүйг онцолж байна.

Мэдээж дэлгүүрийн аюулгүй байдлыг хангахын тулд төлбөрөө төлөхгүй бараа авч гарахаас сэргийлэн аюулгүйн камер болон кассын машины дэргэд илрүүлэгч суурилуулжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө