Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: Үйлчилгээний соёл хүсдэг ч та өөрөө соёлтой үйлчлүүлдэг үү?

  М.Уянга 2018-09-07 1375

 Хүн бүр үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ тухайн газрын дүрмийг дагаж соёлтой байх ёстой. Эмийн санд ч мөн. Иргэдэд улсаас хөнгөлөлттэй эм олгодог. Харин эмийн сангуудад харилцан адилгүй төсөв батладаг ба заримд нь хүрэлцдэггүй байна. Төсөв дууссан эсвэл төсөвт хамрагдаж чадаагүй эмийн сангуудаар иргэд үйлчлүүлэхдээ үүнийг ойлгохгүй эмийн санч руу зандрах, бухимдах нь их. Энд эмийн санч холбоотой юу гэдгийг та нэг бодоод үзээрэй.

Бас иргэд эмчийн жоргүй ирж ихэвчлэн хүчтэй антибиотик төрлийн эм дураараа авахыг хүсдэг байна. Харин эмийн санч журмын дагуу олгохгүй гэхэд үйлчлүүлэгчид дургуйцэн “би заавал эмнэлэг явж жор бичүүлэх шаардлагагүй” гэх мэтээр аашилдаг.

Та ингэснээрээ эмийг зохисгүй хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалах бус улам хохироож байгаагаа сана. Бас оочирлож үйлчлүүлэхгүй, нэгнийхээ урдуур дайрдгаас болж хоорондоо муудалцдаг. Бүгд л нэг шалтгаанаар тэнд байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Мөн үйлчилгээгээ хүмүүст илүү хүртээмжтэй, амар хялбар болгох талаас бусад жоргүй олгогддог эм бэлдмэлээ ил байлгахад хулгайлах тохиолдол өдөр бүр гаргаж хүндрэл учруулдгаа болъё.

Бидний чухал хэрэгцээг хангадаг үйлчилгээний байгууллага эмийн сангаар бид соёлтой үйлчлүүлж, байгууллагын дотоод журмыг дагая. Ер нь хаана ч биеэ зөв авч явж аливаа асуудалд уур бухимдлаар бус эвээр хандаж, хүлээцтэй, тэвчээртэй байцгаая иргэд ээ!

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө