Sony компани PlayStation тоглоомын шинэ мини-ретро хувилбар танилцуулжээ.
Шинэ загварын мини PlayStation тоглоомын төхөөрөмжийг ирэх 12-р сарын 3-нд худалдаанд гаргана. PlayStation-д Final Fantasy VII , Tekken 3 зэрэг 20 гаруй тоглоом суулгажээ.
Sony компани видео тоглоомын PlayStation төхөөрөмжөө гаргахаас өмнө Nintendo компани NES болон SNES гэсэн тоглоомын төхөөрөмж худалдаанд гаргасан.
PlayStation Classic загварын видео тоглоомын төхөөрөмж 118$-аар зарагдах гэнэ. Тоглоомын төхөөрөмжийг дагалдан оролт бүхий HDMI кабель, мөн зурагтад залгах хоёр гар багтаж байгаа юм.
PlayStation Classic приставкийг 1994 оны 12-р сарын 3-нд Японд анх худалдаалж эхэлсэн PlayStation-ны 24 жилд зориулан гаргаж байна.