Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ВЬЕТНАМ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

  М.Даваадулам 2018-09-22 2573

Вьетнам  улсын Ерөнхийлөгч Чан Дай Куанг цусны хорт хавдрын улмаас баасан гарагт таалал төгсчээ. Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын арав дахь Ерөнхийлөгч вирусын гаралтай ховорт тооцогдох цусны хорт хавдрын улмаас амьсгал хураасан болохыг Вьетнам улсын Эрүүл мэндийн удирдлагын газрын зөвлөх, анагаах ухааны профессор Фам Зя Кхай мэдэгдлээ. Урьд өмнө нь Вьетнамд ийм төрлийн хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж байгаагүй байна. Чай Дай Куанг нь хоёр жилийн өмнө Вьетнам улсын Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

 Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын төрийн эрхийг баригч Коммунист намын удирдагчдын эрүүл мэнд хариуцсан төв газрын төлөөлөгчийн тэмдэглэснээр өмнө нь ийм төрлийн цусны хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж байгаагүй гэнэ. Мөн дэлхий дахинд ч ийм төрлийн цусны хорт хавдрын тохиолдол, өвчлөлийн талаарх статистик мэдээлэл байхгүйг тэмдэглээд, Тиймээс одоогоор энэ төрлийн хорт хавдрын эсрэг эмчилгээ, эм тариа байхгүй гэлээ. Зарим тохиолдолд цусны хорт хавдрыг ясны чөмөг сольж суулгаснаар эмчилж болдог байна. Гэхдээ ийм хагалгаа хийлгэсэн өвчтөн бүрэн эдгэрэх магадлал тун бага байдаг байна.

Вьетнам улсын Ерөнхийлөгч Чай Дай Куанг цусны хорт хавдартай гэж анх 2017 оны 7-р сард оношлогджээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэрээр ерөнхийдөө эх орондоо эмчилгээ хийлгэж, зургаан удаан Япон улсад эмчилгээ хийлгэсэн байна. Гэвч Вьетнамын болон олон улсын эмч нар эмчилгээ олж чадалгүй, хавдар хурдацтай тархжээ.

Чай Дай Куанг Ерөнхийлөгч пүрэв гарагийн үдээс хойш Цэргийн №108 госпитальд хүргэгдсэн байна. Оройдоо комын байдалд орж, баасан гарагт амьсгал хураажээ.

Вьетнамын төрийн тэргүүний үүрэг Дэд Ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхиньд шилжээд байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явагдаж, шинэ Ерөнхийлөгч үүрэгт албандаа орох хүртэл Вьетнам улсыг тэргүүлнэ.

Чай Дай Куанг нь 1956 оны 10-р сарын 12-нд Вьетнамын хойд хэсэгт байрлах Ниньбинь мужид мэндэлжээ. Вьетнамын Ардын цагдаагийн сургуулийг 1972 онд, Гадаад хэлний сургуулийг 1975 онд, Ардын аюулгүй байдлын дээд сургуулийг 1986 онд, Ханой хотын эрхзүйн их сургуулийг 1994 онд, Хо Ши Миний нэрэмжит Улс төрийн академийг 1997 онд тус тус төгсчээ.

Хуульзүйн шинжлэх ухааны доктор, профессор цолтой байжээ. Мөн 2012 онд Вьетнамын Армийн генерал цол хүртсэн байна.

1975 онд Вьетнам улсын Дотоод хэргийн яамнаас ажлын гараагаа эхэлж, 15 жилийн туршид тус яаманд ажилласан байна. Дараагаар нь Вьетнамын Коммунист намд элсэж, намын албан тушаал эрхлэх болсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө