Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДЭЛХИЙД АЛДАРТАЙ ФРАНЦ БҮСГҮЙЧҮҮД

  Б.Оюун 2018-09-24 1020

Франц орныг Парис, Эйфелийн цамхаг, круассан, загвар, хэв маягаар төсөөлдөг.

Тэгвэл Франц маягийн эрхэм нандин, эмэгтэйлиг, торгон мэдрэмжийг гоо бүсгүйчүүдээр нь мөн төсөөлөх нь дамжиггүй. Франц бүсгүйчүүд өөрийн гэсэн донж, хэв маягтай байдаг. Тиймдээ ч дэлхийд нэр алдраа түгээж яваа Франц бүсгүйчүүд олон бий.

БРИЖИТ БАРДО

Related image

Францын эмэгтэй жүжигчдийг энэ улсын хамгийн алдартай шаргал үст жүжигчин Брижит Бардогүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Францын шаргал үст жүжигчнийг 20-р зууны хамгийн алдартай жүжигчин Мэрилин Монротой нэг зиндаанд аваачдаг. 1950 онд 16 настай Бордогийн зураг Элль сэтгүүлийн Францын дугаарт гарсан нь найруулагч Роже Вадимын хараанд өртөж, Брижит Бардогийн урлагийн гараа эхэлсэн гэж үздэг. Тэрээр олон кинонд чадварлаг тоглосноос гадна загварын ертөнцөд ч өөрийн гэсэн орон зайгаа эзэлсэн юм.

КАТРИН ДЕНЁВ

Related image

Катрин Денёв...Катрин Денёв Францын хамгийн алдартай эмэгтэй жүжигчдийн нэгт зүй ёсоор багтана. Тэрээр одоо ч кинонд тоглож, олон сайхан дүр бүтээсээр байгаа юм. Катрин Денёвын нэр Францын Эйфелийн цамхаг гэдэг шиг л эх оронтойгоо үргэлж хоршиж явдаг. Цаг үеийнхээ хамгийн сайхан бүсгүйчүүлийн нэг болох Катрин Денёвын зүрх сэтгэлийн төлөө Марчелло Мастроянни, Роман Полански, Ален Делон зэрэг нэр алдартай эрчүүд тэмцэж байсан нь түүний гоо сайхан, авьяас чадварыг илтгэж чадна. Катрин Денёв Европын нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, Францын хамгийн алдартай эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг зүй ёсоор тэргүүлж байгаа юм.

МАРИОН КОТИЯР

Image result for МАРИОН КОТИЯР

 

Дэлхийн кино урлагийн сор болсон дээрх эмэгтэй жүжигчдээс гадна тэдний залуу хойч үеийнхнээс ч нэр алдартай олон чадварлаг эмэгтэй жүжигчид төрөн гарсан юм. Тэдний нэг нь Марион Котияр...

Марион Котиярын гадна төрх байдал, донж маягийг жинхэнэ Франц гоо сайхны сонгодог жишээ гэж үздэг. Хөх ногоон нүд, бага зэрэг үзүүр нь дээшилсэн хамар, хацар дээрх хонхорхой зэргийг нь Европ төдийгүй Холливудад үнэлдэг юм. Тэрээр Францын “дууч болжмор” Эдит Пиафын дүрийг дэлгэцнээ маш сайн амилуулсан. Марион Котияр энэ дүрийг бүтээхийн тулд үсээ тайрч хөмсөгөө хуссан ч байгалийн гоо сайхнаа огтхон ч алдаагүй юм.  

ОДРИ ТОТУ

Image result for ОДРИ ТОТУ

Жүжигчин Одри Тоту... “Амели” нэртэй киног чухам Одрид зориулан бичсэн юм шиг л байдаг. Тэрээр киноныхоо дүрд бүрэн уусч, яг л тийм хүн байдаг гэсэн итгэл үнэмшлийг үзэгчдэд 100 хувь өгч чадсан. Энэ киноны найруулагч Жан Пьер Жене түүний кинонд Одри Тотугаас өөр эмэгтэй жүжигчин тоглосон бол кино нь ингэж амьдрахгүй байсан гэдгийг нуудаггүй юм. Одри үргэлж шинэлэг, эрч хүчтэй харагддагийнх нь гол нууц нь эрүүл нойр гэж үздэг байна. Тэрээр ажлаасаа бусад чөлөөтэй цагаа орон дотроо унтаж өнгөрүүлэх дуртай гэнэ.

СОФИ МАРСО

Image result for СОФИ МАРСО

Дэлхийд нэр алдраа түгээсэн Францын эмэгтэй жүжигчдийн жагсаалтад Софи Марсо яахын аргагүй дээгүүрт багтдаг. 14 настайдаа “Бум”, “Бум-2” кинонд тоглож өсвөр насныханы дунд ихэд алдаршсан тэрээр кино урлагаа орхилгүй мэргэжлийн жүжигчин болсон юм. Софи Марсо улсдаа кино урлагийн Сезар нэр хүндтэй шагналыг хүртсэн хамгийн залуу жүжигчин болж байсан юм. Тэрээр зөвхөн Францад төдийгүй дэлхийд танигдаж, Холливудад хүртэл уригдан кинонд тоглож байгаа. Түүний “Хатан зүрхтэн” кинонд бүтээсэн дүр нь түүнд дэлхийн хэмжээний нэр алдар авчирч, тэрээр Европын хамгийн сайхан эмэгтэй жүжигчдийн нэгт оржээ.

ЖЮЛЬЕТТ БИНОШ

Related image

Францын жүжигчин Жюльетт Биношийг Холливудын алдартай жүжигчин Дэми Муртай адилтган үздэг. Жюльетт Бинош нь Парис хотын унаган иргэн. Тиймдээ ч өөртөө Францын дэгжин, нууцлаг ертөнцийг бүхэлд нь шингээсэн хүн... Гэсэн хэдий ч Жюльет Бинош жинхэнэ Англи ихэмсэг дүр төрхийг “Англи өвчтөн” кинонд тоглохдоо чадварлаг харуулж байсан. Тэрээр энэ кинонд сувилагч Ханнагийн дүрийг бүтээн Оскарын шагнал хүртэж байсныг үзэгч та мэдэх байх.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө