Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

PLUS SIZE МОДЕЛИЙГ ХЭТ ТАРГАЛАЛТ СУРТАЛЧИЛЖ БАЙГААД БУРУУТГАЖЭЭ

  Б.Оюун 2018-09-24 2661

Их Британийн нэртэй сэтгүүлч, хөтлөгч Пирс Морган Америкийн том жинтэй модель Тесс Холлидейд хандаж ил захидал бичин, түүнийг хэт таргалалтыг хэвийн зүйл мэтээр сурталчилж байгааг нь шүүмжилжээ.
Америкийн plus-size модель Тесс Холидей Cosmopolitan сэтгүүлийн ирэх сарын дугаарын нүүрийг чимж байгаа юм. Ихэнхдээ загварын сэтгүүлийн эхний нүүрийг гоолиг сайхан бүсгүйчүүд чимдэг бол энэ удаад plus-size модель чимжээ. Тэгвэл Cosmopolitan сэтгүүлийн нүүр хуудасны моделийг дэмжиж байгаа хүмүүс байгаа ч эсэргүүцэгчид ч байгаа юм.

Тесс Холидей 1 м 60 см-ийн өндөртэй хирнээ 155 кг жинтэй юм байна. Хэдийгээр Тесс өөрийн жингээсээ ичиж зоволгүйгээр загварын ертөнцөд эргэлт буцалтгүй орж, тарган мяраалаг бүсгүйчүүдэд ч гоо сайхан байх эрх бий гэдгийг зоригтой илэрхийлж байгаа ч үүнийг эсрэгээр хэт таргалалт нь хэвийн зүйл мэтээр сурталчилж байгааг эсэргүүцэгчид байна.

Их Британийн нэртэй хөтлөгч энэ талаар ил захидалдаа бичиж, “Хүндэт Тесс, та бид хоёр танил биш хэдий ч таны энэ зоригтой үйлдэл хүмүүст эсрэг ойлголт өгч болзошгүй учраас үүнийг бичиж байна. Хэрвээ та цаашид жиндээ анхаарал тавихгүй бол таны эрүүл мэндэд сөрөг үр дагавар гарч болзошгүйг сануулах нь илүүц болов уу” гэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө