Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ-12 ОРД

  Д.Отгонсүрэн 2018-09-26 3394

2018/09/27

ХОНЬ 

Хувь заяанд гэнэтийн эргэлт гарч болзошгүй тухай од эрхэс анхааруулж байна. Туйлын болгоомжтой бай. Бизнесийн хамтрагчдынхаа шинэ саналыг анхааралтай судалж үз. Сүүлийн хэдэн сарын хүчин чармайлтын үр дүнд санхүүгийн амжилтанд хүрэх магадлал өндөр байна. Хувийн амьдралдаа анхаарлаа хандуул.

ҮХЭР 

Сансар огторгуй дахь хамгийн гайхалтай өдөр. Хэд хоногт нандигнадаг харилцаагаа улам батжуулахад нэмэлт тусламжийг танд хэн нэг нь өгөх болно. Та бусдад туслахын тулд өөрийн цаг зав, эрч хүчээ зарцуулна. Тиймээс таны санаа тавих байдал удаан үргэлжилнэ.

ИХЭР 

Ажил мэргэжил бизнесийн асуудлуудын талаар ихийг бодож байна. Энэ нь та удирдах албан тушаалтанд нөлөөлөх үг хэлнийхээ хүчийг ашиглах буюу санаануудаа олны хүртээл болгох боломж олгоно. Албан тушаал мэргэжлийн төлөвлөгөө стратегийг сайжруулахад хангалттай цаг гарга. Нэмэлт орлого хэрэгтэй болох бөгөөд цалингаа нэмэгдүүлэхийг ажил олгогчоосоо асуухад маш тохиромжтой үе.

МЭЛХИЙ 

Биеийн болон сэтгэл санааны ихээхэн ачаалалтай байх магадлалтай өдөр. Үүссэн нөхцөл байдлыг нилээд нь даван туулж чадахгүйд хүрнэ. Ажил хэргийн уулзалт, чухал гэрээнд гарын үсэг зурах зэрэг ажлуудаа түр хойш нь тавихыг зөвлөж байна. Танд ямар нэгэн үр дүнг авчирч чадахгүй л болов уу.

АРСЛАН 

Та хүндтэй хүмүүсийн нөлөөнд автаж, ёс заншлыг нь сохроор дагаж болзошгүй байна. Ажил төрлөө хичээнгүйлэн хийсний үр дүн танд ямар нэгэн байдлаар ирэх болно. Удаан хугацааны турш өгөгдөөгүй байсан ажлын хөлсөө та гэнэт хүлээн авна. Мөн авлагатай хүмүүсээсээ өр ширээ авна. Мөнгөө хуримтлуулахыг хичээгээрэй.

ОХИН 

Өнөөдөр таны үйл хөдлөл бодол санаа бусдаас ихээхэн хамаарна. Сайнаар бодоход та хүн төрөлхтний хүсэл мөрөөдлийг илэрхийлэгч болно. Муугаар бодоход бусдад үзэл бодлоо тулгах болно. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүсийн ховсдох нөлөөнд бүү авт. Та бүгдийг бодож, тунгааж шийдвэр гаргаж заншсан тул цаашид ч мөн тийм бай.

ЖИНЛҮҮР 

Энгийн хялбар харагдаж байгаа зүйл таныг арга мэхэндээ оруулах гэсэн бяцхан заль байж мэдэх юм. Том зургийг ажиглахаас илүүтэйгээр жижиг сажиг зүйлсийг нь олж харахыг хичээгээрэй. Ажлын талбар дээр тулаан болж болзошгүй. Шударга бус явдлыг далдлахгүй байхыг хэн нэгэн танд зөвлөнө. Харин та ажлаасаа хэдийн залхаад эхэлчихсэн бол энэ байдалтайгаа бүү эвлэр. Интернетээс гайгүй ажлын байрны орон тоо хайгаад үзнэ үү. Хүмүүст өөрийн бизнесийн талаар ам бүү цухуйлга. Магадгүй тэднээс таны итгэлийг алдах хүн гарч ирж мэднэ. Харин уур уцаараа барьж, зөвлөгөө авах хэн нэгэн хэрэгтэй бол хамгийн их итгэдэг найздаа хандаарай.

ХИЛЭНЦ 

Өнөөдөр шинэ бизнесийн санаа гаргах, тушаал ахих, урт хугацааны гэрээ байгуулах зэрэгт маш тохиромжтой үе юм. Өөрийгөө удирдаж, хувийн сахилга баттай байх талаар одоо л хичээх хэрэгтэй бөгөөд ингэснээр өөрийн мөрөөдөл, зорилгоо бодитоор хэрэгжүүлж чадна. Зарим зүйлст та хэт эмзэг хандахгүй байж, хүмүүстэй эвтэй харьцах нь таны нэр төрийг өсгөх болно. Хэрвээ танд дарамттай санагдаж байвал өөдрөг байхын тулд гадуур зугаалахыг хичээ. Гадаа халуун, хүйтэн, нартай, бороотой ч бай хамаагүй энэ бүгд таны сэтгэлийг сэргээж өгөх болно.

НУМ

Та өнөөдөр хөгжилтэй байхыг маш их хүсч байгаа хэдий ч өөрийн үүрэг хариуцлагаа умартаж болохгүй. Та хэрвээ өглөө эрт босч чадвал танд дуусгаагүй ажлаа хийж дуусгах хангалттай цаг гарч хүссэн зүйлээ хийх боломж гарна. Та юунд ч санаа зоволгүйгээр өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, өдрийг инээмсэглэж өнгөрүүлээрэй. Таны аялал зугаалгаар явах төлөвлөгөө бүтэлгүйтсэн ч та энэ бүгдийг ямар нэг аргаар зугаатай явдал болгон хувиргаж чадна. Таны амьдралд тайван байдал гэхээсээ илүү өөрчлөлт хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөгжилтэй үйл ажиллагаанд оролцож, хүүхэд насны баяр хөөрөө сэргээ.

МАТАР 

Бие даан ажил хэргээ явуулахдаа байгаа бүх нөөц боломжоо ашигла. Ямарваа нэгэн олон нийтийн арга хэмжээнд оролцохоос зайлсхий. Бусдын хэлэхийг шууд өөртөө тусгах хэрэггүй, бүх шийдвэрийг бие даан гарга. Шинэ төлөвлөгөө, санаа гаргаснаар хичээн ажиллах хэрэгтэй. Томоохон зүйл худалдан авахаас аль болох зайлсхийж, зарлагаа хямгадан, эд зүйлсдээ гамтай ханд. Тэсвэр хатуужилтай байх хэрэгтэй. Хайртай дотны хүнтэйгээ цагийг хамт өнгөрүүл.

ХУМХ 

Энэ өдөр хайр дурлал болон аялал зугаалгын өдөр байна. Хайрын тоглоом танд нууцлаг, баяр хөөрийг авчирна. Өөрийн санаа бодлоо илэрхийлэхээс бүү ай. Хэрэв та илүү тогтвортой харилцааг хүсч байгаа бол найрсаг, хүлээцтэй зан чанартай байгаарай. Хэрэв та дэлгүүр хэсч цагийг өнгөрөөхийг хүсвэл дэмий л болов уу.

ЗАГАС 

Идэвхитэй амрах, биеийн хүчний ажил болон дасгал хөдөлгөөн хийх, цэвэр агаарт байхад сайн. Эмэгтэй хүмүүсийн хувийн амьдралд өөрчлөлт гарах магадлалтай. Харин эрэгтэй хүмүүс тэвчээртэй, хүлээцтэй байж, амьдралд нь эерэг хандлага гарахыг хүлээ. Тууштай биш, хувирамтгай зан байдал тань харилцаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө