Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨНДӨР БОЛОВСРОЛ МЭДЛЭГТЭЙ ОДУУД-2

  Б.Оюун 2018-10-09 616

Дэлхийн тайз дэлгэцийн оддоос зөвхөн авьяас билгээрээ төдийгүй мөн олж авсан боловсрол мэдлэгээрээ гайхуулдаг одод цөөнгүй байдаг байна. Барууны шоу бизнесийнхэнээс өндөр боловсролоороо ялгардаг эрхмүүдийг танилцуулъя.

ЭШЛИ ЖАДД

ЭШЛИ ЖАДД зурган илэрцүүд

Америкийн жүжигчин Эшли Жадд нь мөн өндөр боловсролтой жүжигчдийн тоонд багтдаг байна. Тэрээр удирдлагын ухаанаар мэргэшин, дээд боловсрол олж авсан бүсгүй юм.  “Бүсгүйн үнсэлт”, “Давхар тооцоо”, “Онц хүнд гэмт хэрэг” зэрэг олон кинонд чадварлаг тоглосон жүжигчин бүсгүй Харвардын их сургуульд суралцаж байжээ. Тэрээр бизнесийн удирдлагын чиглэлээр сурж, Харвардад магистрын зэргээ хамгаалсан юм.

КРИСТИ ТЕРЛИНГТОН

КРИСТИ ТЕРЛИНГТОН зурган илэрцүүд

1990-ээд онд загварын тайзнаа алхалж байсан топ модель Кристи Терлингтон анагаах ухаан магистр гэнэ. Гоо сайхны L’оreal брэндийн нүүр царай болсон энэ бүсгүй химийн шинжлэх ухаанаар мэргэшсэн гэнэ. Топ модель Кристи Терлингтон загварын тайзнаа алхахынхаа хажуугаар их сургуульд суралцаж амжин, үндсэн мэргэжлээсээ гадна шинжлэх ухааны цол хэргэм хүртэл хүртсэн байна. Тэрээр анагаах ухаанаар мэргэшсэнээс гадна нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр хамгаалсан гэнэ.

МИУЧЧА ПРАДА

МИУЧЧА ПРАДА зурган илэрцүүд

Дэлхийд алдартай Prada загварын ордны өв залгамжлагч, энэхүү брэндийн тэргүүлэгч Миучча Прада улс төрийн шинжлэх ухааны доктор гэнэ. Тэрээр загварын ордноо өвлөн авах хүртлээ улс төрийн шинжлэх ухаан судалж, коммунист намын эгнээнд элсэн, нэр хүндтэй гишүүдийнх нь нэг байжээ. Ийнхүү залуудаа улс төр сонирхон, энэ чиглэлээр мэргэшин суралцаж байсан ч тэрээр өвөөгийнхөө үүсгэн байгуулсан фэшн маркийг удирдан авч явах үүрэг хүлээсэн байна. Ажил амьдралын эрхээр улс төрөөс хөндийрч, загварын ертөнцөд орсон ч гэлээ Миучча Прадад олж авсан мэргэжил нь шилдэг удирдагч байхад нь ихэд тусалдаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө