Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДЭЛХИЙД НЭР АЛДРАА ТҮГЭЭСЭН ДОРНЫ БҮСГҮЙЧҮҮД

  Б.Оюун 2018-10-11 1590

Дорнын гоо үзэсгэлэнгийн төлөөлөл болсон дэлхийд нэр алдраа гийгүүлсэн гоо бүсгүйчүүдийг танилцуулъя.

Эдгээр бүсгүйчүүд дэлхийн тайз дэлгэц, нэр алдартай эрхмүүдийн жагсаалтад зүй ёсоор багтаж, дэлхий тэднийг андахгүй мэддэг болсон юм.

АШВАРАЙЯ РАЙ

Холбоотой Зураг

Дэлхийн кино урлагт өөрийн гэсэн бат бэх байр сууриа эзэлж чадсан бас нэгэн чадварлаг жүжигчин бүсгүйн тоонд Ашварайя Рай багтана. 1994 онд дэлхийн гоо бүсгүйн титмийн эзэн болж байсан Энэтхэг бүсгүй кино урлагт маш их амжилтад хүрч Болливудаас Холливудад гарч чадсан юм.Ашварайя Рай Дэлхийн гоо бүсгүйгээр шалгарсны дараа өнөөг хүртэл хамгийн сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтсаар байна. Тэрээр кино урлагт хөл тавьж, ихээхэн амжилт олсон юм. Кинонд тоглож амжилт гаргаснаас гадна энэ салбартаа тэргүүлж, 2002 оноос эхлэн олон улсын нэр хүндтэй кино наадмуудад зочин шүүгчээр оролцох болжээ. Түүнчлэн гоо сайхны ертөнцөд ч амжилттай ажиллаж, Францын Лореаль брэндийн гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болсон юм.

ФРИДА ПИНТО

ФРИДА ПИНТО зурган илэрцүүдЭнэтхэг гаралтай бас нэгэн бүсгүй Холливудад тун амжилттай яваа. Тэр бол Мумбайгаас гаралтай, Португали цустай халуухан бүсгүй Фрида Пинто юм. 34 настай бүжигчин, Англи утга зохиолын урлагийн бакалавр Фрида Пинто “Ядуусын хорооллын саятан” кинонд тоглосныхоо дараа нэр алдартай нэгэн болсон. Тэрээр энэхүү киноны гол дүрийг амжилттай бүтээснийхээ дараа шууд л Холливудад ногоон гэрлээр очиж ажиллах болжээ. Фрида Пинто нэр хүндтэй найруулагч нартай ажиллаж, өөрийн гэсэн карьераа амжилттай хөөж яваа залуу жүжигчин юм.

ЛЮСИ ЛЬЮ

Холбоотой Зураг

Люси Лью... Энэ нэр хэдийнээ Холливудад, дэлхийн кино урлагт танил болсон. Хэдийгээр Хятад гаралтай энэ бүсгүй өөрийн бараг бүхий л амьдралаа Нью Йоркод өнгөрүүлсэн ч гэлээ түүний Ази бүсгүй гэж нэрлэдэг. “Чарлигийн сахиусан тэнгэрүүд”, “Доктор Ватсон” зэрэг олон кинонд тоглосон энэ эмэгтэй Холливудад өөрийн гэсэн бат бэх байр сууриа олж авч чадсан Ази гаралтай чадварлаг жүжигчин юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө