Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

50 НАСНААС ХОЙШ ХАЙРАА ОЛСОН ОДУУД

  Б.Оюун 2018-10-16 2319

Жинхэнэ хайртайгаа учирч, насны ханиа олж сонгоно гэдэг хүний хүсэлд захирагддаггүй зүйл юм. Үнэхээр ч амьдралынхаа туршид жинхэнэ хайраа эрж явсаар, нас хэвийсэн хойноо ч хайр дурлалтайгаа учирч болно.

Дэлхийд нэр алдартай олны танил эрхмүүдээс чухам 50 гарсан хойноо амьдралынхаа ханийг олж, аз жаргалтай амьдарч байгаа хүмүүсийг танилцуулъя.

АЛЛА ПУГАЧЁВА

Оросын эстрадын од, прима дуучин Алла Пугачёва одоогийн нөхөр Максим Галкинтай 62 настайдаа гэрлэж, өнөөг хүртэл аз жаргалтай амьдарч байна. Хосууд 2011 онд хуримаа хийсэн ч сүүлийн 10-аад жилийг хамтдаа өнгөрүүлж байгаа юм. Максим Галкин Алла Пугачёвагаас 27 насаар дүү хэдий ч тэдний хооронд насны зөрүү огтхон ч саад болоогүй төдийгүй тэд Гарри, Елизавета гэх ихэр хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдарч байна.

ПОЛ МАККАРТНИ

The Beatles хамтлагийн гишүүн, сэр Пол Маккартни ч мөн адил 50 гарсан хойноо амьдралынхаа жинхэнэ ханийг олж мөн л аз жаргалтай амьдарч байна. Хэдийгээр түүний нэр алдрыг дагаад хувийн амьдрал нь нэгэн хэсэг тогтворгүй байж, анхны эхнэрээ алдан бэлэвсэрч, хоёр дахь эхнэрээсээ дуулиан шуугиантай салсан ч тэрээр 2011 онд 69 насандаа Нэнси Шевелл гэх эмэгтэйтэй гэрлэжээ. Хосууд хамтдаа 10-аад жил амьдарч, харилцаагаа ч албан ёсны болгон гэрлэсэн байна. Түүний эхнэр Нэнси Шевелл Пол Маккартнигаас 10-аад насаар дүү гэнэ.

АЛЕК БОЛДУИН

Жүжигчин Алек Болдуины анхны эхнэр нь түүнтэй хамт кинонд тоглосон залуухан халуухан бүсгүй Ким Бессинжер байсан. Гэсэн ч Холливудын сайхан хос 2002 онд салж, хоёр тийш болсон юм. 2012 онд 54 настай Болдуин 2 дахиа гэрлэж, йогийн багш Хилари Томастай гэрлэжээ. Тэд 4 хүүхдээ өсгөж хүмүүжүүлэн, өнөөдрийг хүртэл аз жаргалтай амьдарч байна.

РОБЕРТ ДЕ НИРО

Холливудын од, жүжигчин Роберт де Ниро ч мөн адил 50 гарсан хойноо аз жаргалтайгаа учирчээ. Тэрээр 54 насандаа Грейс Хайтауэртай гэрлэсэн юм. Грейс нөхрөөсөө 12 насаар дүү, хосууд дундаасаа 2 хүүхэд төрүүлжээ. Ийнхүү гэрлэж, аз жаргалаа олохоосоо өмнө Роберт де Ниро хэд хэдэн удаа гэрлэж, нийтдээ 4 хүүхдийн эцэг болжээ.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө