Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ ОДУУД – 2

  Б.Оюун 2018-10-18 2517

Олны танил эрхмүүдийг гаднаа харагдаж байгаа шигээ биш, үнэн хэрэгтээ тэд амьдрал дээрээ огт өөр санаа бодол, сэтгэлтэй байдаг гэж ярьдаг. Тэгвэл ийнхүү харагдаж байгаа шигээ биш, нэг үгээр хэлбэл олны дунд дүр эсгэдэг оддыг нэрлэжээ.

КИМ КАРДАШЬЯН

Image result for КИМ КАРДАШЬЯН

Америкийн реалити шоуны од Ким Кардашьян хуурамч дүр эсгэгч оддын жагсаалтад багтжээ. Кимыг үнэн төрх байдлаасаа огт өөр худлаа дүр эсгэж, камерын өмнө жүжиглэдэгт буруутгадаг байна. Ким Кардашьяныг хамгийн их алдаршуулсан зүйл нь түүний бие хаа юм. “Кардашьяны гэр бүл” реалити шоуны нэг анги бүрээс 40 мянган доллар авдаг Ким анх 2007 онд түүний нүцгэн зурагнууд интернэтэд тавигдсанаар олонд танигдаж байжээ. Тухайн үед секси зурагнуудаа алдсан гэж шуугиан тарьж байсан Ким тун удалгүй өөрийн том өгзөг, бие хаагаар олонд танил болсон ч үнэндээ тэрнийг ийм биетэй болохын тулд хэдэн арван гоо сайхны хагалгаанд орсон гэж үздэг. Түүнийг өгзгөндөө ботокс шахуулсан, бас хэт хиймэл царай гарган, маш их будаг шунх хэрэглэдэгт буруутгадаг байна.

КРИСТИНА АГИЛЕРА

Related image

Дуучин Кристина Агилераг мөн жинхэнэ дүр төрхөө нуун хэт их будаж шунхддагт буруутгадаг байна. Ийнхүү хэт будмалаасаа болж хиймэл дүр төрхтэйгээрээ дуудуулдаг болжээ. Кристина Агилера гурван октавын дээд өнгө гаргаж чаддаг чадварлаг хоолойтой дуучин. Гэвч түүнийг нүүрэн дээрээ жирийн эмэгтэйн бараг жилийн хэрэгцээний будаг шунх түрхдэг гэж шүүмжлэгчид олон байдаг байна. Өмнө нь тэрээр залуудаа ийм будмал харагддаггүй байсан ч сүүлийн жилүүдэд олны нүдэн дээр гарахдаа үнэхээр л хэт будмал харагддаг болсон нь нууц биш юм.  Мөн түүнчлэн Агилера биеэ наранд хэт шарж борлуулах дуртай ч ийнхүү хиймэл шарлага хийлгүүлсэн нь төдийлөн зохидоггүйг хэлэх хүн олон байдаг байна.

РИЗ УИЗЕРСПУН

Image result for РИЗ УИЗЕРСПУН

Гаднаа төлөв даруу зантай жүжигчин Риз Уизерспуныг Холливудын хуурамч дүр эсгэгч оддын жагсаалтад мөн багтаадаг байна. Тэрээр кинонд үргэлж сайхан сэтгэлтэй, уян зөөлөн хүний дүрийг бүтээдэг ч амьдрал дээрээ бол огт өөр зан чанартай гэдэг байна. “Заанд ус өг”, “Шугамыг давсан нь” нь зэрэг олон кинонд сайн охины, сайхан бүсгүйн дүр бүтээсэн Риз Уизерспуныг амьдрал дээрээ огт өөр дүр төрхтэй гэж ярьдаг байна. Итгэхэд хэцүү ч гэлээ жүжигчнийг цагдаа нар согтуугаар жолоо барьж явахад нь саатуулахад тэрээр “та нар намайг хэн гэж бодоов..би жирийн нэг хүн биш...намайг бүгд таньдаг” гэхчлэн цагдаа нарт онгирч, ихэд дээрэнгүй харьцсан гэдэг. Жирийн хүмүүс оддыг ийнхүү биеэ тоож, өөрсдийгөө бусдаас дээгүүрт тавьж, илүүрхэхэд нь дургүй байдаг учраас л Риз Уизерспуны талаар ийм яриа гарсан бололтой.  

           

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө