Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

MICROSOFT КОМПАНИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧДЫН НЭГ ПОЛ АЛЛЕН ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

  Б.Оюун 2018-10-18 651

Америкийн тэрбумтан Пол Аллен 65 насандаа хорт хавдрын улмаас таалал төгсчээ. Пол Аллен 1970-аад оны үеэр Билл Гейтсын хамтаар Microsoft компанийг үүсгэн байгуулсан юм.

Пол Аллен Харвардын их сургуульд суралцаж байхдаа өөрийн сургуулийн найз Билл Гейтсыг ятгаж, тэд хамтдаа IT ертөнцөд цахиур хагалах ирээдүйн хүчирхэг компаниа байгуулж байжээ. Гэвч ийнхүү амжилттай эхлэл тавьсан найзууд 1983 онд хоорондоо түнжин хагарч, Аллен Microsoft компани дахь өөрийн хувьцаа, хөрөнгөө тасдан авч Гейтсыг орхижээ.

Ингэхдээ Аллен 2000 оныг хүртэл Microsoft компанийн захирлуудын зөвлөлд ажилласаар байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө