Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОЛНЫ ДУНД ХИЙМЭЛ ДҮР ЭСГЭДЭГ ОДУУД-3

  Б.Оюун 2018-10-19 1868

Олны танил эрхмүүдийг гаднаа харагдаж байгаа шигээ биш, үнэн хэрэгтээ тэд амьдрал дээрээ огт өөр санаа бодол, сэтгэлтэй байдаг гэж ярьдаг. Тэгвэл ийнхүү харагдаж байгаа шигээ биш, нэг үгээр хэлбэл олны дунд дүр эсгэдэг оддыг нэрлэжээ...

ЖУЛИЯ РОБЕРТС

Related image

 

Жулия Робертс тоглосон кинондоо ихэнхдээ эерэг дүр бүтээдэг. Тэрээр “Эрин Брокович” кинонд байгаль орчныг хамгаалагч, тэмцэгч нэгэн болж харагддаг ч амьдрал дээрээ, хаалттай хаалганы цаана бол ааш авираа харамгүй үзүүлдэг гэнэ.

“Хөөрхөн хүүхэн” киногоороо танигдсан Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Жулия Робертсыг ариухан, сайхан сэтгэлтэй болж харагдах гэж хуурамч маск зүүдэг гэж ярьдаг байна. Тэрээр нэг удаа түүнд даашинз сонгож өгсөн стилистээ толгой түрүүгүй загнаж, ийм хачин даашинз түүнд өмсгөх гэсний төлөө нэлээдгүй эрүүний шөл уулгажээ. Жулиа тэрхүү даашинзыг хаалга онгойлгон гадагш нь чулуудаж, стилистээ хэл амаар багагүй доромжилсон гэнэ. Жулиа-гийн төрсөн эгч нь гэсэн түүнийг үнэн хэрэгтээ их хэцүү ааштай хүн гэж нэг бус удаа хэлж байжээ. 

ТЕЙЛОР СВИФТ

Image result for ТЕЙЛОР СВИФТ

Дуучин Тейлор Свифт ч дүр эсгэдэг олны танил хүмүүсийн жагсаалтад багтсан байна. Түүнийг гаднаа гэмгүй ариухан харагддаг ч үнэн хэрэгтээ эрчүүдийн хойноос улайрагч, эрлэгийн элч гэж хэлдэг байна. Тейлор Свифт гаднаа маш даруухан төлөв харагддаг. Тэрээр поп хөгжмийн ертөнцөд ихээхэн амжилтад хүрч, түүнийг хүн бүр л даруухан төлөв, оддын өвчингүй сайн охин гэж хардаг. Тэгвэл үнэн хэрэгтээ Тейлор маш олон бойфрэндтэй байсан гэнэ. Тэрээр өөрт таалагдсан л бол хэнтэй ч гэсэн учир ургуулж, ганц шөнийн явдлаар энэхүү харилцаагаа төгсгөж чаддаг хэнэггүй нэгэн гэж ярилцдаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө