Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АЗГҮЙТЭЖ БҮТЭЛГҮЙТДЭГ ОЛНЫ ТАНИЛ ЭРХМҮҮД

  Б.Оюун 2018-10-20 2498

Хэдэн саяын орлого, ашигтай гэрээ хэлцэл, нэр алдар гээд л дэлхийн тайз дэлгэцийн оддын амьдралын хэв маягийг тодорхойлдог зүйлүүд....Мөнгө, нэр алдартай ч үргэлж аз дагадаггүй, байнга ямар нэгэн эвгүй, таагүй байдалд орж явдаг алдартнуудыг танилцуулъя...

ЖЕНИФФЕР ЛОУРЕНС

ЖЕНИФФЕР ЛОУРЕНС зурган илэрцүүд

“Өлсгөлөн тоглоом” киноны гол дүрийн жүжигчин Жениффер Лоуренсыг аливаа ёслолын арга хэмжээ, олон нийтийн үйл ажиллагаан дээр үргэлж ямар нэгэн таагүй явдал дагалддаг нь нууц биш болжээ. Учир нь тэрээр улаан хивсний ёслол дээр ч, Оскарын шагнал гардуулах ёслолын тайзан дээр гарахдаа ч энд тэндгүй унаж тусаж явдаг байна. Тэрээр Оскарын шагнал гардан авахаар тайзан дээр гарахдаа ч унасан, улаан хивсний ёслол дээр ч унасан. Мөн“Алтан бөмбөрцөг” кино наадмын үеэр ч үнэтэй бугуйвчаа унахдаа золтой л гээчихээгүй.

КЕЙТ МИДЛТОН

КЕЙТ МИДЛТОН зурган илэрцүүд

Английн үе залгамжилсан ханхүү Уильямын гэргий, Кембрижийн ахайтан Кейт Мидлтоныг мөн үргэлж таагүй явдал дагалдаж байдаг. Гэхдээ ихэнхдээ түүгээр салхи тоглож, хаа явсан газар нь хормойг нь сөхөн дэрвийлгэдэг юм. 2011 оны 7-р сард Кембрижийн ахайтныг Канадын Кальяри хотын нисэх буудалд байхад нь салхи дэгдэж, түүний хормойг сөхөн дотуур хувцас хунарыг нь хүмүүст харуулсан. Тэгвэл үүнтэй адилхан явдал гэгээн Эдмундын дунд сургуулийн сурагчидтай уулзалт хийж байх үед нь болж, яг л Мэрилин Монрогийн алдарт хормой сөхөлттэй адил явдал болчихоогүй байна. Мөн түүнчлэн Кейтыг Австралид айлчлах үеэр нь гартаа бяцхан Жоржийг  тэврэн онгоцны шатаар бууж явахад нь мөн сахилгагүй салхи хормойг нь сөхөж амжсан.

ДРЮ БЕРРИМОР

дрю берримор зурган илэрцүүд

Жүжигчин Дрю Берриморыг бид олон кинонд тоглосон дүрүүдээр нь сайн танина. Тэгвэл эсрэгээр түүний тоглосон кинонууд нь кино компаниудад ашиг авчрахаасаа илүүтэй зарлага болоод ашиггүй үлддэг байна. Forbes сэтгүүл одоогоос хэдэн жилийн өмнө нэр алдартай жүжигчдийн жагсаалтыг гаргахдаа эсрэг жагсаалтыг мөн гаргажээ. Ингэхдээ кино компаниудад ашиг авчрахаас илүүтэй зөвхөн зарлага л гаргадаг жүжигчдийн жагсаалтыг гаргасан байна. Энэ жагсаалтын эхэнд жүжигчин Дрю Берримор бичигджээ. Түүний тоглосон сүүлийн 3 ч кино нь ямар ч ашиггүй байсан байна. Forbes-ын тооцоолсноор кино компаниуд Дрю Берриморыг кинондоо урьж тоглуулснаар түүнд төлсөн 1 доллар тутмаасаа ердөө 40 центийг нь л дараа нь эргүүлж олж чаддаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө