Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АЗГҮЙТЭЖ БҮТЭЛГҮЙТДЭГ ОЛНЫ ТАНИЛ ЭРХМҮҮД-2

  Б.Оюун 2018-10-22 1126

Хэдэн саяын орлого, ашигтай гэрээ хэлцэл, нэр алдар гээд л дэлхийн тайз дэлгэцийн оддын амьдралын хэв маягийг тодорхойлдог зүйлүүд....Тэгвэл мөнгө, нэр алдартай ч үргэлж аз дагадаггүй, байнга ямар нэгэн эвгүй, таагүй байдалд орж явдаг алдартнуудыг танилцуулж байна.

ШЭРИЛ КРОУ

Нэр алдартай хүмүүс, оддын амьдарч байсан байр, үл хөдлөх хөрөнгө зарагдахдаа яг л халуун хуушуур аятай хурдан зарагддаг ч дандаа тийм байдаггүй бололтой. Азгүй, эзгүй алдартнуудын жагсаалтад дуучин Шерил Кроу багтаж байна. Жолли-Питт нарын коттедж, Том Крузын амьдарч байсан байр, Ди Каприо-гийн апартамент зэрэг үл хөдлөх хөрөнгө хормын төдийд шинэ эздээ олж байсан бол дуучин Шерил Кроу Теннеси мужийн Нэшвилл хот дахь байшингаа хэдэн жилийн туршид зарах гээд зарж чадахгүй байгаа гэнэ.

Тэрээр 2009 онд энэ байшингаа 7,5 саяар үнэлэн зарах гэсэн боловч худалдан авах хүн олдоогүй байна. Сүүлд 2011 онд Кроу үнийг нь бараг 7 дахин буулгасан ч дахиад л хэн ч аваагүй юм. 2013 онд 954 кв/м талбайтай, 14 морины жүчээтэй үл хөдлөх хөрөнгөө дахин зарахыг оролдсон ч бас л зарагдаагүй байна

БЕЙОНСЕ

Тэгвэл ийнхүү алхам тутамдаа будилж, азгүйтэж явдаг алдартнуудын тоонд дуучин Бейонсе бас багтдаг байна. Америкийн шоу бизнесийн “төмөр хатагтай” гэгддэг Бейонсе бие даасан тоглолтоо хийхдээ заавал ямар нэгэн азгүй тохиолдолтой учирдаг байна.

Бейонсе Канадын Монреальд тоглох үеэрээ урт үс нь тайзны урд байрлуулсан сэнсэнд ороогдож, золтой л үсгүй хоцроогүй... Орландод мөн тоглолт хийх үеэрээ r’n’b дуучин тайзан дээр байрлуулсан шатны дээрээс унах дөхөж, нүүр амаа халцлан, хөлөө шалбалсан ... Бас нэгэн тоглолтынхоо үеэр Бейонсе мөнгөлөг даашинзныхаа хормойг оновчгүй сөхөж, дотор нь байсан Брижит Жонстой адил төрлийн эмээгийн дотоожоо харуулжээ.

Копенгагенд тоглолт хийх үеэр нь Бейонсег нэгэн шүтэн бишрэгч нь өгзөгөн дээр нь чанга гэгч нь цохиж, тун эвгүй байдалд оруулсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө