Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭЖ, КАРЬЕРАА АЛДСАН ОДОД-1

  Б.Оюун 2018-10-23 1932

Гоо сайхны мэс засал хийлгэж, дүр төрхөө танигдахгүй болтол нь өөрчилснөөсөө болоод кино урлаг дахь карьертаа өөрсдөө цэг тавьсан одод олон байдаг... Тэгвэл өөрийн төрөлх дүр төрхөө голж, илүү сайхан болох гэсээр царай төрхөө эвдэхийн хажуугаар ажил амжилтаа ч үгүй хийсэн оддыг танилцуулъя...

ЖЕННИФЕР ГРЕЙ

“Бохир бүжиг” киноны дүрээрээ мандаж явсан жүжигчин Женнифер Грей-г ердөө ганц дүрийн жүжигчин гэдэг. Учир нь тэрээр “Бохир бүжиг” киноны дараа богино хугацаанд мандаж, нэр хүндтэй болсон ч дүр төрхөө илүү дур булаам болгохоор шийдсэн нь кино карьерт нь цэг тавьжээ. Грей, түүний хамар хэт урт, уруул нь хэт нимгэн гэж үзэн гоо сайхны мэс засал хийлгэсэн нь олонд танигдсан дүр төрхийг нь өөрчилж, улмаар найруулагч продюсерууд түүнийг кинондоо урих нь битгий хэл үзэгчид танихгүй гэж үзэн түүнээс татгалзах болсон байна.

ЛАРА ФЛИНН БОЙЛ

“Твин Пикс” телевизийн цувралын од, жүжигчин Лара Флинн Бойл үзэгчдэд дур булаам царайлаг дүр төрхөөрөө юуны түрүүнд танигдсан. Гэвч тэрээр нүүрэндээ засвар хийхээр шийдсэн нь жүжигчний хувьд өөрийгөө “булшилсан” хэрэг болжээ. Өтгөн үстэй Лара нүүрэндээ гоо сайхын мэс засал хийлгэсэн нь түүний амжилтад сөргөөр нөлөөлжээ. Хэдийгээр тэрээр шинэ дүр төрхтэй болсныхоо дараа “Хар хувцастай хүн-2” кинонд тоглосон ч үзэгчид  түүний энэ кинонд бүтээсэн дүрийг бараг л санадаггүй. Сүүлдээ Ларагийн нэр сонин хэвлэлд ердөө л гоо сайхны амжилтгүй мэс ажилбарын сэдэвтэй холбоотойгоор л дурьдагдах болжээ.

МЭГ РАЙН 

Жүжигчин Мэг Райаныг бид олон сайхан киноны дүрээр нь мэднэ. Гэвч шаргал үст энэ бүсгүй ч гоо сайхны мэс засалд орохоор шийдэж, өөрийн төгс царайгаа эвджээ. Мэг Райаныг хүмүүс өхөөрдөм хөөрхөн, хүүхдийнх шиг энхрий зөөлөн царайгаар нь сайн мэддэг. Гэвч энэ дүр төртөө өөрчилсөн нь түүнийг танигдахгүй болгон хөгшрүүлж, харамсалтай нь кинонд тэр болгон урихаа байжээ. “Франц үнсэлт”, “Сиэттлын нойргүй хүмүүс”, “Дорз” зэрэг киноны дүрээрээ олны танил болсон Мэг Райан 40 насандаа гоо сайхны мэс засал хийлгэжээ. Гэвч тэрээр хүссэн шигээ залуужсангүй, харин эсрэгээр нүүрэндээ хэн нэгний баг тавьчихсан мэт өөрчлөгдөж, чөлөөтэй инээмсэглэхэд ч хэцүү болжээ. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө