Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НАМХАН БИЕТЭЙ НЭР АЛДАРТАЙ БҮСГҮЙЧҮҮД

  Б.Оюун 2018-11-03 1039

Бид Холливудын нэр алдартай хүмүүсийн талаар телевизээр, сонин сэтгүүлийн хуудсаар харахдаа тэдний гуалиг бие, төгс байдлыг харж байдаг. Тэгвэл үнэн хэрэгтээ амьдрал дээрээ намхан биетэй нэр алдартай бүсгүйчүүдийг танилцуулж байна. Тэдний дийлэнх нь 1,60 см-ээс нам өндөртэй юм.

ЛЕДИ ГАГА

Өөрийн өвөрмөц стиль имижээрээ ялгардаг Леди Гага үнэндээ намхан биетэй. Тэрээр олны дунд ихэндээ маш өндөр гутал өмсч гардаг ч хэрвээ намхан өсгийт өмсвөл олны дундаас огтхон ч ялгарахгүй. Түүний өндөр нь 155 см юм.

ЖАДА ПИНКЕТТ-СМИТ

Жүжигчин Уилл Смитын гэргий Жада Пинкетт-Смитын өндөр 152 см. Тэгвэл түүний нөхрийн өндөр 190 см юм. Гэсэн ч өндрийн энэ ялгааг үл харгалзан тэд хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, олон жил аз жаргалтай амьдарч байна.

НИКОЛЬ РИЧИ

Дээдсийн хүрээний сайхан бүсгүйчүүдийн нэг Николь Ричи ч мөн намхан оддын тоонд багтдаг. Түүний өндөр 155 см. Тэрээр өндөр гуалиг харагдахын тулд үргэлж өндөр өсгийт өмсдөг байна.

РИЗ УИЗЕРСПУН

Жүжигчин Риз Уизерспун ч мөн адил ихэд намхан, жижиг биетэй. Тэрээр 154 см-ийн өндөртэй ч найруулагчид түүнийг дүрсний зөв ракурсаас нь авдаг учраас кино дэлгэцнээ төдийлөн намхан харагддагггүй байна.

КРИСТЕН БЕЛЛ

Жүжигчин Кристен Белл 155 см өндөр ч энэ нь түүнд энэ цаг үеийн хамгийн эрэлттэй эмэгтэй жүжигчдийн жагсаалтад дээгүүрт бичигдэхэд нь нөлөөлдөггүй байна.

АРИАНА ГРАНДЕ

Орчин үеийн нэр алдартай эмэгтэй дуучдын нэг Ариана Гранде 155 см өндөр... Гэсэн ч тэрээр үргэлж өндөр өсгийт өмсч, тайзан дээр ч, амьдрал дээрээ ч өөртөө итгэлтэй, нэр нөлөөтэй байж чаддаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө