Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АВТО ОСЛЫН УЛМААС ХОРВООГ ОРХИСОН ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮС

  Б.Оюун 2018-11-05 771

Ертөнцийн жамаар бус харин зуурдаар, автомашины ослын улмаас амиа алдсан нэр алдартай хүмүүсийг танилцуулъя...

АЙСЕДОРА ДУНКАН

Image result for айседора дункан

Оросын аугаа яруу найрагч Сергей Есенины эхнэр, бүжигчин Айседора Дункан цаг үеийнхээ хамгийн сайхан бүсгүй, авъяслаг бүжигчин байсан ч тэрээр автомашины осолд орон харамсалтайгаар нас барсан юм. Айседора Дункан тухайн цаг үедээ маш хөнгөн, ил задгай бүжгээрээ олныг гайхшруулдаг байсан юм. Тэрээр амьдралынхаа туршид ойр тойрныхоо хүмүүст тохиолдож болзошгүй зовлон, уй гунигийг урьдчилаад мэдэрдэг байсан. Тэрээр өөрийнхөө цаг бусын үхлийг  ч урьдчилаад харсан гэж ойр тойрных нь хүмүүс сүүлд ярьж байжээ. 1927 оны 9/14-нд Францын нэртэй бүжигчин Ницца хотноо хоёр суудалтай Бугатти машинтайгаа зугаалж яваад осолдон, хүзүүндээ зүүсэн урт ороолтондоо боомилогдон амиа алдсан юм.   

ЖЕЙМС ДИН

Image result for ЖЕЙМС ДИН

Холливудын нэртэй жүжигчдийн нэг Жеймс Дин ердөө 24-хөн настайдаа мөн автомашины осолд орон цаг бусаар амиа алджээ. Жеймс өөрийн богино амьдралаа маш эрч хүчтэй өнгөрүүлжээ. Тэрээр гурван ч томоохон кинонд тоглон дүрээ мөнхөлсөн ч харамсалтай нь энэ залуугийн амьдрал тийм урт байсангүй. Тэрээр өөрийн Порше машинтайгаа салхи татуулан давхиж яваад осолдсон юм. Хэдийгээр тэрээр чадварлаг жолооч байсан ч цагт 150 км-ийн хурдтай давхиж байсан машинаа зогсоож чадаагүй байна.

ГРЕЙС КЕЛЛИ

Image result for грейс келли

Холливудын сайхан бүсгүйчүүлийн нэг Грейс Келли жүжигчний гараагаа маш амжилттай эхлүүлсэн ч сүүлд Монакогийн вантай сууж, Монакогийн эзэнт гүрний хатан хаан болсон. Гэсэн ч харамсалтай нь түүний амьдралыг ч гэсэн машин, зам хоёр салгажээ. Монакогийн хатан хаан Грейс Келли 1982 оны 9/14-ний тэр өдөр жолоочоо явуулж, өөрөө жолооны ард сууж яваад осолджээ. Тэрээр охиноо Парис хүргэхээр явж, замдаа шөнө нойр муутай явсан учраас ихэд ядран улмаар осол гарган, амиа алдсан байна. Ийнхүү осол гаргахад нь охин Стефания нь эцэг эхээсээ зөрж, дизайнер болохоор тэмүүлж ээжтэйгээ хэрэлдсэн явдал ч нөлөөлжээ. Охинтойгоо ам муруйхдаа Келли жолоогоо гэнэтхэн тавьж, нүүрээ дарсан нь осол болох шалтгаан болсон байна. Хэдийгээр охин нь жолоог нь шилжүүлэн авах гэсэн боловч амжаагүй юм. Энэ ослоос Стефания амьд гарсан ч ээж нь хорвоог орхижээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө