Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АВТО ОСЛЫН УЛМААС ХОРВООГ ОРХИСОН ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮС

  Б.Оюун 2018-11-06 496

Ертөнцийн жамаар бус харин зуурдаар, автомашины ослын улмаас амиа алдсан нэр алдартай хүмүүсийг танилцуулъя...

ГҮНЖ ДИАНА

Image result for ГҮНЖ ДИАНА

Их Британийн гүнж Диана золгүй байдлаар авто оролд орж, Парисын гүүрэн дор амиа алдсан. 1997 оны 8/31-нд Диана гүнж, өөрийн найз залуу Додди аль Файедын хамт араас нь дагах паппарацчидаас зугтаж яваад осолдсон юм. 

Диана гүнж Парисын Ритц зочид буудлаас найз залуутайгаа гарч ирэхэд нь зургийн аппарат барьсан сэтгүүлчид бүчин авчээ. Тэднээс зугтахын тулд зочид буудлын арын хаалгаар гарсан ч араас нь олон тооны сэтгүүлч хөөн, тэд арга буюу машиндаа суун хар хурдаараа зугтацгаасан юм. Тэдний сууж явсан Мерседес машиныг Додди аль Файедын бие хамгаалагч барьж явсан ч тэрээр гүүрний дор осолджээ. Диана гүнж нас барахдаа ердөө 36 настай байсан юм.

ВИКТОР ЦОЙ

Image result for виктор цой

Оросын нэртэй дуучин Виктор Цой мөн авто замын ослоор өөд болжээ. Тэрээр жолооч болоод жил ч тойроогүй байсан юм.

Виктор Цой өөрийн шинэхэн авсан Москвич машинтайгаа явж байгаад осолдсон байна. Тэрээр 8/15-ны өдөр Рига хотын дор амарч загасчлаад эргэн харихдаа хурд хэтрүүлэн давхиснаас осолджээ.

Тэрээр жолооч болоод удаагүй, дадал зуршил суугаагүй байснаас жолоодлого алдан осолдсон гэж үздэг байна. Цойн машин замын хашлага мөргөж, улмаар гүүрийн эсрэг урсгал руу орж, өөдөөсөө ирж явсан автобустай мөргөлджээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө